Стив Керр дараагийн тоглолтоос эргэн ирэх төлөвлөгөөтэй байна


Өрнөд бүсийн шигшээд шалгарсан Голден Стэйт Уорриорс багийн ерөнхий дасгалжуулагч Стив Керр Плэй-Офф эхэлснээс хойш багтайгаа бараг л талбайд хамт байж чадахгүй байгаа билээ.

Түүний нурууны өвчин дахин сэдэрч, ажлаа хийхэд хүндрэлтэй байгаа учир багтайгаа хамт байх боломжгүй болсон.

Харин сүүлд гарсан нэгэн сайн мэдээ нь тэрээр Спөрсийн эсрэг хийж буй цувралын гурав дахь тоглолтод багтайгаа хамт явж, ажлаа хийх боломжтой хэмээн мэдээлжээ.

Одоогоор түүнийг орлон туслах дасгалжуулагч Майк Браун ажиллаж байгаа ч баг нь өрсөлдөгчөө төвөггүй буулган авснаар энэ шатанд ирээд байна. Ямартаа ч Сан Антониод болох цувралын гурав дахь тоглолтод Стив Керр багтайгаа хамт аялан тоглолтоор явна гэсэн мэдээ гараад байна.

Түүний хувьд өмнө нь 2015 оны долдугаар сард нуруундаа мэс засал хийлгэж өвчнөө гайгүй болгоод байсан ч энэ жил дахин сэдэрч хүндрэл учраад байсан билээ. Дасгалжуулагч нь эргэн ирж магадгүй нь Уорриорсын залууст сэтгэл зүйн маш том давуу байдлыг бий болгох боломжтой боллоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх