“Санхүүч, нягтлан бодогч”-оор бэлтгэж мэргэшүүлэх диплом, ромботой төгсөх сургалт энэ сарын 26-ны өдөр эхлэх гэж байна

Боловсрол Галаа Галаа 2017 05 сар 18 1206

Монголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академийн 1 жилийн “Санхүүч, нягтлан бодогч”-оор бэлтгэж мэргэшүүлэх диплом, ромботой төгсөх сургалт энэ сарын 26-ны өдөр эхлэх гэж байна. Хичээл ажлын таван өдөр, өдөрт 2 цаг 30 минутаар нийт 8 сарын хугацаатай орно.

Төгсөгчид нь дараах ур чадварыг бүрэн эзэмших билээ. Үүнд нь:

  1. Нягтлан бодох бүртгэлийн /НББ/ тухай үндсэн ойлголт, суурь зарчим
  2. НББ-ийн данс, дансны зориулалт, бүтэц, данс хөтлөлтШ
  3. Шалгах баланс гаргаж, ажлын хүснэгт бэлдэж сурах
  4. Ерөнхий данс болон тусгай журнал хөтлөх
  5. Анхан шатны бүх баримтуудыг ашиглаж сурах
  6. Бараа материалын өртгийн тооцоолол хийх
  7. Үндсэн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, элэгдэл тооцох
  8. Бүх төрлийн тайлан боловсруулж сурах
  9. Санхүүгийн тайлан
  10. Татварын тайлан
  11. Нийгмийн даатгалын тайлан
  12. Суутганы тайлан
  13. Бусад дотоод тайлангууд
  14. Хэрэглээний программ дээр тайлан гаргаж сурах
  15. Балансад гарах өөрчлөлтүүдэд үнэлгээ дүгнэлт өгч сурах
  16. Боловсруулсан тайланд шинжилгээ хийж сурах
  17. НББ-ийн хууль журмуудыг судлах
  18. Нийгмийн даатгалын тухай хууль
  19. Онгой албан татварын тухай хууль
  20. НӨАТ-ын тухай хууль
  21. Аудитын тухай хууль
  22. Татварын тухай хууль
  23. Бусад хууль, журмууд НББ-ын олон улсын стандарт, заалт дүрэм журмуудыг судлах
  24. Удирдлагын шийдвэр гаргалтанд зориулж мэдээлэл боловсруулж сурах
  25. Нягтлан бодогч мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүйн дүрмийг мэдэх
  26. Хандлага
  27. Илтгэх, манлайлах
  28. Практикт ажилладаг хүмүүсийн бодит туршлагаас суралцах, кейс
  29. Албан байгууллага дээр практик дадлага хийх
  30. Ажилд орох стратегид суралцах, ажлын байрны ярилцлагад амжилттай үр дүн үзүүлэх зэрэг багтаж байгаа юм.

Сургалтын давуу тал нь тус газраар ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулах бүрэн боломжтой. Харин сургалтын төлбөрын хувьд 1,800,000 төгрөг юм.

Та төлбөрөө 2-3 хувааж төлөх боломжтой. Мөн тавдугаар сарын 22-ны дотор төлбөрийн урьдчилгаа 300,000 байршуулаад 200,000 төгрөгний хөнгөлөлт авах боломжтой. Эсвэл та тавдугаар сарын 22-ны дотор төлбөрийн урьдчилгаа 500,000 төгрөг байршуулаад 300,000 төгрөгний хөнгөлөлт авах боломжтой.

Сонирхсон хүмүүс Монголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академийн 94009090, 80049090 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тус академийн хаяг нь БГД, 3-р хороолол, “Өргөө-1” кино театрын хойно, “ДАКО” бизнес центр, 8 давхарт, 801 тоотод байрлаж байна. Бид маргаашийн таныг бүтээнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

duuree 2017 05 сар 18

Lai lai ingej gants jild surahiin bol 4 jil baklavrt suraad yaadiin