Сагсан бөмбөгийн 3х3 "Гранпри" цуврал тэмцээн Монголд болно


Сагсан бөмбөгийн 3х3 дэлхийн Гранпри цуврал тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 3-4-нд болно.

"Ulaanbaatar Challenger 2017" тэмцээнд Серби, Словени, Япон, Голланд, Испани, Бразил, Монакко, БНАСАУ, Австрали, Чех, ОХУ-ын шилдэг багууд оролцоно.

Монголын сагсан бөмбөг сонирхогчидын нүдийг хужирлахаар 2016 оны ФИБА 3х3-ийн дэлхийн аварга, дэлхийн ранкыг тэргүүлэгч Сербийн Душан Булутаар тэргүүлсэн алдарт Novi Sad Al Wahda баг, 2016 оны World Tour-ийн аварга, хэдхэн хоногийн өмнө болсон Малайзын Penang Challenger-ийн аварга Словений Ljubljana зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдгүүд өрсөлдөнө.

Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчид өмнөд хөршид болох "FIBA 3x3 Huai An Challenger"-т оролцохоор эх орноосоо мордлоо. Энэхүү тэмцээнээс ирэх есдүгээр сард Чиндао хотод болох "FIBA 3x3 WORLD TOUR" эрх авахын төлөө өрсөлдөх юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх