Интернет маркетингийн конференци гурав дахь жилдээ болж байна


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) “Борлуулалттай уягдсан интернэт маркетинг” сэдэв дор “Интернэт маркетингийн конференци” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. 

Тус арга хэмжээ нь 18 цаг хүртэл МҮХАҮТ-ын их танхимд болох ба дараах сэдвүүдээр илтгэл тавигдана. 

  • Компьютерийн ухаан, сошиал информатик, харилцаа холбооны институтын зохиомол оюуны лабораторийн захирал Ц.Түвшинтөр “Машин лернинг болон маркетингийн автоматжуулалт” сэдвээр,
  • Ю Эй Консалтинг ХХК-ийн захирал А.Урангоо “Хэрэглэгчийн далд ухамсарт онлайнаар нөлөөлөх арга замууд” сэдвээр,
  • Прожект Ад Аженсигийн Критив захирал Б.Батжаргал “Борлуулалтанд уриалах, худалдан авалтанд нөлөөлөх контент ямар байдаг вэ?” сэдвээр,
  • Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 11-ийн шагналт А.Баярцэцэг “Мисс Ворлд тэмцээнд амжилттай оролцоход сошиал медиагийн үзүүлсэн нөлөө, үр дүн” сэдвээр,
  • Грийн Софт ХХК-ийн захирал, энтрэпренёр Э.Амар “Хайлтын системийг B2B бизнест үр дүнтэйгээр ашиглаж шинэ хэрэглэгч олж авах нь” сэдвээр,
  • Бизнес 2.0 академийн сургагч багш Ц.Анхзаяа “Худалдааны үйл явцаа Gsuite дээр удирдах шийдэл”.

Энэ жилийн арга хэмжээнд Форбес сэтгүүлээс гаргасан “Хамгийн нөлөөлөл өндөртэй дижитал маркетер”-ын жагсаалтыг тэргүүлсэн, АНУ-ын иргэн, дижитал маркетер ноён Шон Гарднер (Sean Gardner) ирж, Монголын бизнес эрхлэгчдэд хэрхэн глобал зах зээлд дижитал технологи, интернэт ашиглаж маркетинга хийх талаар зааж, туршлага хуваалцана. 

Мөн тавдугаар сарын 20, 21-нд ноён Шон Гарднер томоохон бизнес эрхлэгчид, удирдлагуудад зориулж VIP сургалт хийх аж. 

Байгууллагууд интернэт маркетинг, дижитал маркетингийн мэдлэг дутмагаас их зардлаар, уламжлалт арга барилаар ажиллаж хөрөнгө мөнгө, хөлс хүчээ дэмий үрдэг тохиолдол их байна. Имйд МҮХАҮТ нь Монголын нийт бизнес эрхлэгчдийг энэхүү арга хэмжээнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ глобал зах зээлд гаргах, борлуулалттай уягдсан интернэт маркетингийн боломжуудыг ойлгох, шинэ сэдэл олж авахыг уриалж тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх