Хятадын сөнөөгч онгоцууд Америкийн нисэх онгоцыг саатуулжээ


Хятадын “Су-30” загварын хоёр сөнөөгч онгоц өчигдөр АНУ-ын нисэх онгоцыг “мэргэжлийн бус”-аар саатуулсан гэж АНУ-ын арми мэдэгдлээ.

Хятадын хоёр нисэх онгоц их хурдтай, хоорондоо их ойрхон нисч байснаас гадна нисгэгчийн хийсэн маневрууд нь “мэргэжлийн бус” байсан гэж АНУ-ын арми тодорхойлсон байна.

АНУ-ын тандалтын нисэх онгоц Дорнод Хятадын тэнгисийн дээгүүрх олон улсын агаарын орон зайд цацраг идэвхт бодисын хэмжээг тогтоох даалгавартай явж байжээ.

Үүнээс өмнө Умард Солонгос цөмийн туршилт хийсэн гэх баримт нотолгоог илрүүлэхэд энэ нисэх онгоцыг ашиглаж байсан юм.

Байгалийн баялаг ихтэй олон улсын усан хилийн ойролцоо АНУ-ын нисэх онгоцууд эргэлдэж байна гэж Хятад улс Вашингтоныг урьд өмнө нь нэг бус удаа буруушаасны дараа хоёр улсын харилцаа хурцдаж байсан билээ.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Лори Хож мэдэгдэл хийхдээ “энэ асуудлыг дипломат бөгөөд цэргийн шугамаар зохих ёсны дагуу шийдвэрлэхээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна” гэв.

2016 оны тавдугаар сард Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисч байсан АНУ-ын цэргийн нисэх онгоцыг Хятадын хоёр сөнөөгч онгоц мөн дээрхтэй адилаар саатуулж байсан аж.

Тухайн үед Америкийн нисэх онгоц тус бүсэд хуваарийн дагуу эргүүл хийж байжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 05 сар 20

xaxa yaasan tom tom yum yaritsgaadag nohduud ve ta nar xaxa manai deer ergeldeed baachaad yavsan ch manai heden mal baterdene gedeg mal medehgui yaanda mongolia neere ene ih medegchuude computeriin ard eliirch bhaaar dor burnee ajla pligtoihon hiiged amidralaa deeshluultsgee tged dariuhan ene tord b

Зочин 2017 05 сар 19

энэ японууд гэж тархи нь эргэсэн золигнууд байа аа кришима нагасака 2 хотодоо химийн бөмбөг хаяуулж баларсан байж АНУ бөгсийг долоочих гээд холбоотон гээд яваад байхын даа би бол хонгон дээр нь халуун тавьчихна хэхэхэхэхэ

Зочин 2017 05 сар 19

даян дэлхийд хамгийн их самуун тариад байх шиг байгаан даа АНУ хэдий хүчирхэг орон ч манай орсууд тэхгүй л байгаа биз дээ 3 дайн гагавал нийлээд польдох хэрэгтэй хэхэхэ

Зочин 2017 05 сар 19

ene amerik yag yaah geed baigaa uls yum. uursduu barag l haa ch hamaagui yavj baih erhtei yumuu haashaa yum. dalichignaj baij ih gurnuuded nuhuulna shu.amerikiig dagan baysagchid ugaasaa amigui hooson reklamnuud gedgiig medne shd

зочин 2017 05 сар 19

Дандаа АНУ -н үйлдэл зөв бусдынх буруу юм шиг мэдээлж болохгүй. Хятадын мэдлийн агаарын орон зайнд зөрчиж нислэг үйлдсэн байна шүү дээ.

Зочин 2017 05 сар 19

Нисээд л саатуулж байвал АНУ-д таалагдах албагүй, зөв байна, бүс нутгаа хамгаална аа хөө