Европ руу чиглэсэн 120 галт тэрэг манай улсыг дамжин өнгөрчээ


ам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх транзит тээврийн тоог нэмэгдүүлэх зорилгоор үнэ тарифын хөнгөлөлт болон үйлчилгээний түргэн шуурхай байдлыг бий болгохоо “Транзит -Монгол” чуулган уулзалтын үеэр онцолсон.

Бээжин хотноо зохион байгуулагдсан тус чуулга уулзалтаар хоёр хөршийн зам тээврийн салбарын салбар болон хувийн хэвшлийн тээвэр зуучийн компаниудтай нэгдсэн ойлголтод хүрснээр транзит тээврийн хэмжээ үнэмлэхүй өссөн талаар холбогдох албаныхан тодотгож байна.

Тухайлбал, тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар БНХАУ-аас европ руу чиглэсэн 120 галт тэрэг манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрчээ.

Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрсөн 2016 онд нийт 168 галт тэрэг дамжин өнгөрсөн байдаг. Салбар яамны зүгээс энэ тоог 2017 онд өсгөх замаар 400 вагон транзит тээврийг дамжин өнгөрүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Одоогоор манай улсаар дамжин өнгөрч буй тээвэр нь ихэвчлэн бараа материал байдаг аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх