Шонхор хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ


Найман идлэг шонхор хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан Украйн улсын иргэн А-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал,  Украйн улсын иргэн А нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны арваннэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар нийт 128 сая төгрөгөөр үнэлэгдэх найман идлэг шонхор шувуу улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг үйлдсэн байна. 

Идлэг шонхор шувууг  ашиг олох зорилгоор хилээр нэвтрүүлэхийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор таван жилийн хугацаагаар хориглож, экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон байдаг.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх