АНУ-д хорионд байсан бэлгийн боол бүсгүйг суллалаа

Дэлхий Галаа Галаа 2017 06 сар 13 5871

Америкийн Умард Каролина мужийн хууль сахиулагчид цуврал алуурчны гар  орон бэлгийн боол болоод байсан бүсгүйг сулласнаа мэдэгдэж ийм бичлэг, зургуудыг дэлгэсэн байна. 

Калу Браун гэдэг бүсгүй найз залуутайгаа хамт өнгөрсөн 2016 оны намар сураггүй алга болжээ. Түүний найз залууг Тодд Колхеп гэдэг энэ алуурчин алж барилгын талбайд булаад бүсгүйг барилгын талбай дах вагончикт гинжлэн хорьж байнга зодон, өдөр бүр хүчирхийлдэг байсан гэнэ. 
Үүнээс гадна цагдаагийнхан Тодд Колхепийг өөр бас долоон хүнийг алж өөрийн барилгын талбайдаа булсныг илрүүлжээ. 

Цагдаагийнхан цуврал алуурчныг огт санаандгүй илрүүлсэн байна. Хамгийн сүүлийн хохирогчийн нь хашгирах дууг вагончикаас сонсоод олж илрүүлжээ. Колхеп үйлдсэн хэргээ нэгд нэгэнгүй үнэн зөв мэдүүлж, цагдаагийнхантай хамтран ажилласан тул түүний цаазаар авах ялыг бүх насаар нь долоо дахин хорих ял болгон өөрчилжээ. 

Эх сурвалж: www.assa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

tugsuu 2017 06 сар 13

baliar novsh, yaj alchihaagui yum be zailuul