”Сохо мебедь”-ийн захирал Б.Жадамбааг охины амь насаа алдсан хэрэгт холбоогүй гэв


"Cохо мебель" компанийн захирлын туслахаар ажиллаж байсан 22-хон настай бүсгүй учир битүүлгээр амиа хорлосон хэрэг гарсан. Охины үхэлд захирал нь холбоотой хэмээн ар гэрийнхэн нь хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэгвэл энэ хэргийн талаар "Өдрийн сонин"-ийн өнөөдрийн дугаарт " Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хэргийг шалгаж байгаа цагдаа нар "Сохо мебель" компанийн ерөнхий захирал Б.Жадамбааг талийгаач охины амь насаа алдсан хэрэгт холбоогүй гэж үзэж байгаа гэх мэдээлэл ирэв. Мөн прокурорт холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгох саналыг удахгүй хүргүүлэх гэж байгаа гэнэ. Талийгаач эмэгтэй захирлаа дарамталж, мөнгө авах гэж хэд, хэдэн удаа оролдсон. Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл гомдол гаргасан нь үүнтэй холбоотой. Мөн ар гэрийнхэндээ худлаа ярьж байсан гэх яриа цагдаа нарын дунд гарчээ. Цэл залуухан бүсгүй бусдын гарт амиа алдав уу, эсвэл өөрөө амиа хорлов уу гэдэг удахгүй үнэн зөвөөрөө тодрох биз ээ" гэсэн мэдээлэл гарсан байна. Тус мэдээлэлд дурдагдсанаар Б.Жадамбаа захирал энэ хэрэгт холбогдолгүй болох нь тодорхой болж байгаа бололтой.

 

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 06 сар 15

kkk muusain aluurchid hunii ohinii ami amidralaar toglochihood bas buruugui gechihjee.tegeed buruugui baisan yum bol ter hun yagaad amia aldchihvaa.teneg l bish bol yamar ch hund oilgogdohoor baigaa yum bishuu.ene hun uuruu ch gesen ohin urtei l baigaa daa.surduullee gehed uchur urguulsan bolood l s

zochin....... 2017 06 сар 14

amia horloson bish amia aldsan yum bishuu