Хятадаас авчирсан модноос аймшигтай хорхой тархаж эхэлжээ


Нийслэлчүүдийн хувьд жилийн жилд л мод тарих их хөдөлгөөн өрнүүлж, ихэнхдээ тарьсан мод нь ургахаасаа илүүтэй үхэж, тэр хэрээрээ хөрөнгө урсгаж, зарлагадаж байна гэсэн шүүмжлэл өрнөдөг. Энэ жилийн хувьд ч хотын төв гудамжаар цэл залуухан нарс модод тарьсан нь одоохондоо нүд баясгаж байгаа ч ургах эсэх нь бүрхэг байна хэмээх шүүмжлэл өрнөж буй.

Хамгийн харамсалтай нь ууландаа ургаж байсан эдгээр гоо моддыг шилжүүлж авчраад амьдруулж чадахгүй “борц” болгочихвол байгальдаа ч сүйтгэлтэй, заруулсан хөрөнгө мөнгө нь ч хайран гэж нийслэлчүүд халаглаж, шилжүүлэн суулгасан модод эхнээсээ хатаж үхэж байгаад халаглаж байна.

Өмнөх жилүүдэд ч ийн шилжүүлсэн модод гандаж үхсэнийг нийслэлчүүд бид харж л байсан. Тэгвэл үүнээс ч аймшигтай нөхцөл байдал үүсээд байгааг мод үржүүлгийн мэргэжилтэн, байгальдаа хайртай хүмүүс анхааруулж эхэллээ. Учир нь өмнөд хөршөөс оруулж ирсэн гэх модноос халуун орны хачиг, хорхой илэрч, энэ нь цаашид тархах аюултай байгаа, магадгүй эхнээсээ тархаад байгаа гэж сэрэмжлүүлэн холбогдох албаныхан арга хэмжээ авахыг шаардаж эхэлжээ.

Энэ талаар “Монгол гүзээлзгэний” гэж нэршсэн, Экобиржийн үүсгэн байгуулагч Х.Алтанцацралтай ярилцлаа.

Бүр социализмын үед Цэдэнбал Филатовагийн үүсгэн байгуулсан “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн цэцгийн хүлэмжийн мэргэжилтнээр тохоон томилогдож, Монголд зочлон ирсэн гадаадын зочид төлөөлөгчдөд барих цэцгийн баглааг бэлтгэх сонирхолтой даалгавраар ажлынхаа гарааг эхэлж байсан Х.Алтанцацралт Монголдоо өвлийн хүлэмжний аж ахуйг эхлүүлэх санаачилга гаргаж, сонирхсон хүмүүст сургалт явуулж, сүүлийн арав гаруй жил мод цэцэгс, нарийн ногооны чиглэлээр ажиллаж, үндсэндээ л “эко-амьсгал”-тай болсон хүн. Тэрээр нийслэлийн иргэн болгон нэг мод тарихад Улаанбаатар нэг сая гаруй модтой болно гэж бусдыгаа уриалан өдгөө “Ургийн мод” хөтөлбөр өрнүүлэх санаачилга гаргаад байгаа юм.

-Таныг Монголдоо тусгай сортын гүзээлзгэнэ тариалж, монгол брэндийн гүзээлзгэнээрээ танил болсон хүн гэдгийг уншигчид маань мэдэж байгаа байх. Гэхдээ энэ удаад хотын цэцэрлэгжилтийн талаар ярилцах гэсэн юм. Та Экобирждээ модны суулгац тарьж ургуулдаг. Ингэхэд ойд ургаж байсан моддыг хотын гудамжинд шууд авчирч тарьж байна. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Би дандаа хэлдэг дээ, ууланд зүгээр сайхан ургаж байсан моддыг авчирч, энд “борц” болгож хатааж алахаа болиоч оо гэж. Энэ бол шууд гэмт хэрэг. Буруу сонсоогүй бол өнгөрсөн жил нэг моддыг 750 мянган төгрөгөөр, энэ жил 500 мянган төгрөгөөр авчирч байгаа гэсэн. Жил бүр таван тэрбум төгрөг. Хамгийн гол нь тэр модод ургадаг бол яах вэ гэх сэн. Гэтэл хоёр, гурван жил болоод л үхдэг, та нар мэднэ дээ. Одоохондоо уулаас авчирсан өөрийнхөө шимээр амьдраад байгаа юм шиг, нахиалаад байгаа юм шиг л харагдана. Хэдэн жилээс хатаад борц болдгийг та нар мэднэ. Авчирдаг дендрологич нэртэй хүн нь газар, орчин солигдсон учраас эхний нэг хоёр жилдээ өнгөө алдаж байгаад яваандаа сайжирна гэж ярьдаг гэсэн. Хэчнээн олон мод авчирч хатааж алсныг нь бид мэдэж байгаа шүү дээ. Ядахдаа байгальдаа ингэж хор тарьж, гэмт хэрэг, нэг ёсондоо нүгэл хийхээ болих сон доо.

-Ингэхэд мод үржүүлдэг та бүхнээс модны тарьц аваад, мэргэжлийнх нь хүнээр тариулж болдоггүй юм уу. Хотод мэргэжлийн дендрологич байна уу, ингэхэд?

-Байхгүй ээ. Би хэлдэг юм, бидэнд нэг, нэг гудамж хариуцаалаад өгчих, тарих, арчлахыг нь хамтад нь хариуцуул, ургахгүй бол тэр хариуцсан хүнтэй нь хариуцлага тооц гэж. Харамсалтай нь, бор зүрхээрээ мод бутаа тариад явж байгаа биднийхээ үгийг сонсохгүй. Худлаагаасаа тендер нэртэй тэнэг юм зарладаг, тэрэнд нь ялсан нэртэй томчуудын компани урдаас модоо бөөндөөд авчирчихдгийг бид мэднэ шүү дээ. Гэтэл тэр мод нь бас ургадаггүй. Халуун дулаан, өмнөөс мод авчирч байхаар ядахдаа хойноос, Сибириэс мод оруулж ирвэл өөр хэрэг. Уг нь бид энд аминдаа модны суулгац бэлтгээд байдаг. Түүнийг нь улс худалдаж авахгүй, хужаагаас тарьц оруулж ирээд байхад юу ч гэх вэ дээ? Уг нь улсын хилээр шороон хөрстэй тарьц оруулж ирэх ёсгүй юм шүү дээ. Хөрсөнд нь ямар хор, хорхой шавьж ирж байгаа бол гэж бид зөндөө хэлсэн. Одоо та хар даа. Тэрээр гар утаснаасаа аймшигтай хорхой гэмээр бүлцийсэн зүйл шигчихсэн модны зураг үзүүлэв.

Эх сурвалж: times.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Zochin 2017 06 сар 15

ENE MOD ENE TER ORUULJ IRHED MANAIHAN SAIN SHALGADAGAL YUM BNLEE SH DEE.BITGII BAS ARD TUMNIIG TALTSUULAAD BAI OORIIN BIZNES BAS YAVJIL BGAA SH DEE OOROO CH GESEN URDAASAL ZOODOG BJ.ARD TUMNIIG TAIVAN BAILGA.NAAD MODNUUDAA TEGVEL SHALGUUL.

зочин 2017 06 сар 15

өөрөө бас л хулхиний гар шүү дээ хүмүүсийн тархийг угааж мод бут суулгацаа зарна

Зочин 2017 06 сар 14

UB hotiin darga gej yamar hujaa bainaa

Зочин 2017 06 сар 14

hytdaas mod a nogoo avchirdag teneg humuus ee genen teneguud

zochin 2017 06 сар 14

tanai zarj bga mod bas huja mod sh de

Зочин 2017 06 сар 14

ter hotiin zahirgaand ajildag dendorlogtsid tsin mod tarij tsadah ni buu hel tuul goliin daguuh burgas butiig bulidozroor turj husaj bulahiig zuvshuurdeg terrorist gemeer zerleg garuud bain lee

мэргэжлийн гүтаагч байна 2017 06 сар 14

Х.Алтанцацралт ч ёстой алтаар цацарсангүтэглдэг хийжээ. хэ хэ Та өөрөө хятадаас л үзээлзгэний үрээ авсан ш дээ. Угаасаа монгол гүзээлзгэнэ тарьж байгаагүй тул монгол бренд гэж одоохондоо юу байхав дээ.Муудаад байгаа хятадийн гүзээлзгэнийг сайтар нутагшуулж чадвал яваандаа монгол бренд төрж болох юм

Бусдыг гутаах муухай 2017 06 сар 14

Худлаа мэдээ тавих хэрэггүй ээ. Харсаар байтал худлаа талдаа хаа нэгтээ байдаг зургаар айлгах хэрэггүй. Хятадаас мод авлаа гэхэд хил гаалийр орж хорио цээрийн үзлэг хийдэж таараа. Модонд элдвийн шавьж байжээ гэхэд усгах эм нь байгаа ш дээ түүнийг авчирсан байх аа гэж найдаж байна. Хятадийн шороо айм

zochin 2017 06 сар 14

butsaagaad yavuulaach. ooriin chn uls orond zondoo mod urjuulj suulgaad l bhad yund hujaa naraas mod avchiraad tenegteed bgaa maluud ve. butsaaj ogooch esvel ustgaj shataagaach eeee

Зочин 2017 06 сар 14

Тийм сүрхий юм бол наад гүзээлзгэнээ хужаа гүзээлзгэнээс хямдаар худалдаач. Чадахгүй шүү дээ. Асуудал бидний сэтгэлгээнд байна.

Зочин 2017 06 сар 14

Өөрөө хужаа технологиор л аж ахуйгаа эрхэлж байгаа биз дээ? Аймшигтай юу байхав дээ. Хужаагийн юм л бол аймшигтай байх хэрэг үү? Манайд байхгүй бидний үзээгүй хорхойн төрөл биз. Хэдхэн сарын дараа үхчихнэ дээ.

худалч. 2017 06 сар 14

номны сурах бичгийн зураг худал бүү тавь. энэ нөхөр өөрийнхээ модоо зарах гээд дандаа худал гудамжины цуу үг ярьж юм мэдэхгүй дарга нарыг айлгаж явдаг хүн

Зочин 2017 06 сар 14

Энэ мэтийн хүмүүсийн үгийг дэмжиж болдоггүй л юм байх даа

Зочин 2017 06 сар 14

yuma meddeg hiij chaddag hund ajliig n ug

ХОТЫН ИРГЭН 2017 06 сар 14

САНАЛ НЭГ БАЙНА ДАА ХОТЫН ЗАХИРГААНД ДЕНДОРЛОГИЧООР АЖИЛЛАЖ БАЙСАН ЧИМИД ШЭДЭГ ӨВГӨН МӨН Ч ОЛОН МОД УУЛНААС АВЧИРЧ АЛСАН ЭНЭ ЖИДЛ ДАХИАД Л ЭНЭ АЖЛАА БҮР ЭРЧИМТЭЙ ХИЙЖ БАЙНА_ ИРЭХ ЖИЛИЙН ӨДИЙД ЗАРИМ МОД НЬ ЖИЖГЭРЭЭД НҮЦГЭРЭЭД Л ИРНЭ ДЭЭ ХАРЖ Л БАЙГААРАЙ. ЭНЭ БОЛ БАЙГАЛИЙН ЭСРЭГ ХИЙЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГ