Том Круз хуучин эхнэртээ санал тавьжээ


Том Круз болон Николь Кидман нар дэлгэцийн өмнө дахин нэгдэж магадгүй байна. Круз хуучин эхнэртээ гэр бүлээ цуцлуулсны дараа эргээд бие биедээ дурлаж буй хосуудын тухай өгүүлэх кинонд хамтдаа тоглох санал тавьжээ. Эх сурвалжийн өгүүлснээр иймэрхүү санаачлага гаргасан явдал нь Кидманыг гүн цочролд оруулсан гэнэ. 

Түүний найз нөхдийн хүрээнийхэн Томын санал Николийг ихэд балмагдуулсан гэдгийг хэлжээ. Түүгээр зогсохгүй уг кинон дээр хайр сэтгэлийн зураглал нэлээд зонхиолдог нь түүнийг улам бүр гайхашрахад хүргэжээ. Одоогоор жүжигчин бүсгүй эцсийн хариуг өгөөгүй бөгөөд татгалзахаасаа илүү зөвшөөрөх магадлал өндөр байгаа аж. 

Эх сурвалж: www.wikimon.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх