Говь ХК ийн агуулахад байсан бараа бүтээгдэхүүнийг зөөж галын аюулаас гаргажээ


Монголын томоохон  үйлдвэрүүдийн нэг Говь ХК ийн үйлдвэрийн байр өчигдөр 21 цагийн орчим дээврийн хэсгээсээ шатсан байна.   1500 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Говь үйлдвэрт ямар шалтгааны учраас гал гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.  Гал гарах үеэр агуулах дахь бараа бүтээгдэхүүнийг гаргаж амжсан талаар зарим эх сурвалжууд дурдаж байна.  Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд галыг унтраахаар өчигдрөөс хойш  өнөө өглөөг хүртэл онцгой байдлын албан хаагчид ажилласан хэдий ч гал одоо болтол унтраагүй байгаа талаар албан бус эх сурвалжууд мэдээллээ. 

Эх сурвалж: setguulch.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх