Иргэн Доржзодовтой холбоотойгоор МАН-аас дараах мэдэгдэлийг хийлээ

Улс төр Галаа Галаа 2017 06 сар 15 3198

Дөнгөж сая МАН аас мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

 МАН:Өрсөлдөгчдийн зүгээс хийж байгаа сонгуулийн хар пиар хэрээс хэтэрч байна. Тэр дундаа ардчилсан намын зүгээс эвлүүлсэн нийтлэл нэвтрүүлэг олон түмэнд түгээсээр байна. Түүний нэг нь 60 тэрбум төгрөгийн асуудал юм. Сонгууль бүрт энэ асуудлыг ил болгож өрсөлдөж байгаа хүмүүсийн нэр хүндэд халдаж ард иргэдэд итгэл үнэмшил төрүүлэх хэлбэрээр ажилллаж байна. Ардчилсан нам бүлгийн хурлынхаа үеэр тодорхой бичлэгийг эвлүүлж тастаж нийлүүлж ирсэн. Үүнээс гадна  Ардчилсан нам бүлийн хурлаа хийж байхдаа "Энхболд дарга зөвшөөрвөл чамайг алчихна даа" гэж Ганбаатар хэлсэн гэсэн яриа юм. Түүний дараа иргэн Доржзодов миний амь насанд аюул учирлаа гэх агуулгатай  мэдээлэл олон нийтэд хүргэж эхэлсэн.  Мөн иргэн Доржзодов аюулд өртвөл Энхболд, Ганбаатар, Сандуй, МАН хариуцлага хүлээнэ гэсэн агуулгатай мэдээллийг олон нийтэд түгээсэн. Ийм зориуд зохион байгуулалтай  мэдээлэл цацаж, ийм ойлголттой мэдээллийг иргэд олон нийтийн сэтгэлзүйд үлдээж байгаа учраас өчигдөр МАН ын штабаас  ЦЕГ, ТЕГ -т хүсэлт хүргүүлсэн 

Уг хүсэлтэндээ

Иргэдийн болон сонгуулийн штабд ирүүлсэн санал дээр дүгнэлт хийж үзвэл Манай намын болон, нэр дэвшигчийн  нэр хүндийг харлуулах зорилгоор  зориудаар зохиомол халдлага үйлдэж болзошгүй гэж болгоомжилж байна. Иймд иргэн Доржзодовыг яаралтай хамгаалалтад авахыг зэрэгцээ, энэ асуудлыг бүрэн шалгаж шийдвэрлэн бидэнд болон олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгнө үү гэсэн хүсэлтийг явуулсан дагуу цагдаагийн албан хаагчид өнөөдөр хамгаалалтад авахаар очсон тухай тайлбарлалаа.  

 

Эх сурвалж: setguulch.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 06 сар 15

Та нар нухах гэж бодсон даанч амжсангуй