Төрийн хамгаалалт уу? Гэрчийн хамгаалалт уу?


Нууц мэдээлэл задруулсан Д.Доржзодов өнөөдөр олон төрлийн хамгаалалтай болсон. Харин эдгээр хамгаалалтууд нь түүнд хэрхэн үйлчлэх талаар хэн ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Өөрөөр хэлбэл амь нас, гэр бүлийг нь хамгаалж байна гэсэн мэдэгдлийг  ерөнхий мэдэгдлийг ард иргэдэд өгсөөр байна. Тэгвэл нууц мэдээлэл задруулсан түүнд ямар төрлийн хамгаалалт өгч, Уг хамгаалалт нь хэрхэн үйлчлэх талаар сонирхоё. 

Иргэн Д. Доржзодовтой холбоотой  олон мэдээлэл цацагдаж . Өрсөлдөгч намууд өөрсдийн рейтингийг алдахгүйн тулд  Манай нам хамгаалалтад авч байна гэх мэдээллийг ээлж дараалан өгч мэдэгдэл гаргаад байна. 

Нууц мэдээлэл задруулсан Д.Доржзодовыг АН ын зүгээс "Улс төрийн" хамгаалалтад авч байгаагаа хэвлэл мэдээлэл сайтуудаар зарласан бол

МАН-ын зүгээс Д.Доржзодовыг төрийн хамгаалалтад оруулахаар хүсэлт гаргасан талаgраа мэдэгдээд байгаа юм

Тэгвэл Төрийн хамгаалалт гэдэг нь юу вэ ? Төрийн хамгаалалтанд буюу Төрийн тусгай хамгаалалтад  хэн байх вэ?

Төрийн хамгаалалтыг Төрийн  өндөр дээд албан тушаалтнуудад өгдөг гэдгийг албаны эх сурвалж хэлж байгаа юм. Харин Д.Доржзодовын хувьд  Гэрч хохирогчийн хамгаалалтад орж байгаа гэсэн үг. 

1.Дараах албан тушаалтан, иргэн төрийн тусгай хамгаалалтад байна:

1/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд;

2/Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгэгч;

3/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан иргэнийг хуульд заасан хугацаанд;

4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн компани эхэлсэн өдрөөс сонгуулийн албан ёсны дүн гарах хүртэлх хугацаанд, Улсын Их Хурлын даргад болон Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчийг нэр дэвшсэн өдрөөс албан ёсны шийдвэр гарах хүртэлх хугацаанд;

5/Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочин.

гэж заасан байдаг. Тэгэхээр   хуулийн дагуу бол  иргэн Д.Доржзодовыг МАН-ын зүгээс  Гэрч, хохирогчийг хамгаалуулах хуулийн дагуу хамгаалуулж байгаа гэдгээ олон нийтэд ойлгуулах нь зөв байлаа.  

Тэгвэл хуулинд  Гэрч хохирогчийн хамгаалалтын арга хэмжээ хэрхэн үйлчилдэг вэ 

6 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээний төрөл

6.1.Хамгаалалтын арга хэмжээ нь дараах төрөлтэй байна:

6.1.1.аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ;

6.1.2.сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ.

Тэгэхээр МАН-ын зүгээс Д.Доржзодовт  дээр дурдсан  хамгаалалт авах хүсэлтийг тавьсан гэсэн үг. Харин АН- ын зүгээ Доржзодовыг  Улс төрийн хамгаалалтад авч байна гэж зарласан. Тэгвэл улс төрийн хамгаалалт нь  Доржзодовт яг ямар арга хэмжээ өгч авдаг талаар тэд нарийн тодорхой хэлээгүй ямартай ч амь нас , гэр бүлийг нь хамгаалж байгаагаа мэдэгдээд байгаа юм. Хоёр нам нэг нэгнээсээ урьтаж  иргэн Д.Доржзодовыг хамгаалах гэж их  шуугиан тарьж байна. Харин иргэд үнэн зөв мэдээллийг өөрсдөө тунгаах нь чухал байгаа юм.

Эх сурвалж: setguulch.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 06 сар 15

boldoo chamd bayr hvrgey ydarsan mongold bas neg od bolon gylalzaj olon hvniig ergvvtvvlj bgad eh orniihoo umnuus ichij vhen bayr hvrgey ,,,dorjzovd nereer tamiin umnu od bolon gyltaih bhaaa chi

zochin 2017 06 сар 15

chamaig AN ygyi hiine dee.chi tedend yu ch bish.

zochin 2017 06 сар 15

dorjzotov ch muu er yum daa.urvagch hyn urvagchaaraa ylddeg.