Ван Даммийн охин аавынхаа авьяасыг өвлөжээ


 

Холливуудын нэрт жүжигчин Ван Дамм залуудаа спортын олон төрлөөр хичээллэдэг байжээ.  Тэрбээр Бельгийн нэр хүндийг дэлхийн кино ертөнцөд гаргаж чадсан цөөхөн алдартны нэг бөгөөд ард түмэн нь түүнийг "Ноён Бельги” хэмээн хүндэлдэг гэнэ. Ван Дамм 16 нас хүртлээ балетын чиглэлээр хичээллэдэг байсан гэдэгт итгэх хүн олдохгүй биз. Харин тэрээр хамгийн сүүлд "Биелэгдэшгүй даалгавар” киноны хоёрдугаар ангид тоглосон юм. Түүнээс хойш уран бүтээлч маань гэр бүлийн амьдралдаа цаг гаргах болжээ. Харин жүжигчний залгамж халааг том охин болох 26 настай Бианка өвлөн авчээ. Бианка ааваасаа үлгэр дууриалал авч тулааны урлагаар таван жил хичээллэж байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа идэвхтэй хөдөлгөөнийг уриалж олон мянган дагагчтай юм. Мөн аавынхаа тоглосон киноны хөдөлгөөнийг сурахыг эрмэлзэж уйгагүй дасгал хийдэг гэв. Түүгээр ч зогсохгүй ур чадвараа улам бүр ахиулан кинонд тоглохоор бэлтгэж байна.

Image result for Jean-Claude Van Damme’s Daughter

Image result for Jean-Claude Van Damme’s Daughter

Image result for Jean-Claude Van Damme’s Daughter

Image result for Jean-Claude Van Damme’s Daughter

Image result for Jean-Claude Van Damme’s Daughter

Эх сурвалж: undesten.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 06 сар 16

jinhene goo saihan

1 2017 06 сар 16

mundag yum

ZOCHIN 2017 06 сар 16

CHI TOGLOOGUI BILVVV

Зочин 2017 06 сар 16

Биелэгдэшгуй даалгаварт Том круз тогодог биш билуу.