Өнөөдөр болох зарим үйл явдал


09:00 цагт: Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалтыг зохион байгуулна. Хаана: “Ramada” зочид буудлын 9 давхарын хурлын танхимд

09:00 цагт: Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Монгол улсын Засгийн газрын тогтоол, байлдааны туг, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дүрэм гардуулах ёслол болно. Мөн Тус сургуулийн 87 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр”-ын арга хэмжээ болох юм.

11:00 цагт: “Цахим сум” төслийн нээлтийн арга хэмжээ Шангри Ла зочид буудлын Ballroom танхимд болно. Нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно.

11:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болно.

11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мониторингийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

11:00 цагт: Боксын "Ulaanbaatar cup" олон улсын тэмцээн болохтой холбогдуулан МБХ-оос Спортын төв ордны 303 тоот өрөөнд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Зууны Мэдээ “Үндэсний мэдээллийн төв”-д "Монголын 108" ТББ-аас "Эх оронч сонголт" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: Улсын Драмын Театрт нэрт Ятгачин Мөнх-Эрдэнийн амь насыг аврах "Хатан ятгын эгшиглэн тасаршгүй'' сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулж буй хандивын тоглолттой холбоотой хэвлэлийн бага хурал болно.

18:00 цагт: Зураач Өнөбаатарын Эрдэнэбулганы бие даасан "Brilliance" анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Bluemoon art gallery-д болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх