Зуныхаа амралтаар өвөөгийндөө очоод галд өртөж амиа алджээ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн улмаас гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын дөрөвдүгээр баг "Эмээлжийн ар" гэх газарт 68 настай  эрэгтэй Н, 9 настай эмэгтэй Н, 11 настай эрэгтэй Н нар гэртэйгээ шатаж нас барсан байна. Галын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр 9, 11 настай хүүхдүүд зуныхаа амралтаар өвөөгийнхөө очоод байхдаа ийнхүү галд өртөж амиа алдсан байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх