Г.Доржзодов гэгч 1995 онд дэлгүүр дээрэмдсэн хэргээр шийтгүүлж байжээ

Улс төр Admin Галаа 2017 06 сар 19 1171

Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө сонгоход долоон хоног үлдсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас хойш намуудын эрх ашгийн төлөөх тэмцэл, ард түмний талцал дээд цэгтээ хүрэв. Сүүлийн гурван сонгууль дараалан Ардчилсан намынхан 60 саяын бичлэг гэгчээр сонгуулийн хар пиар хийж, үүнийхээ гол дүрд Г.Доржзодов гэгчийг тоглуулж буй.  Харин энэ эрхэм хэн бэ, үнэхээр МАН-ынхан уулзалтандаа урьж оролцуулаад тэгээд бас бичлэг хийх бололцоог нь хангаж өгөөд байхуйц эрхэм үү.  Тэр өөрийнх нь яриад байгаа шиг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан, гадаадад улс төр судлалаар мэргэшсэн нэгэн мөн үү.  

Гэвч тэр ярьж байгаа шигээ нэгэн биш ажээ. 

Тэгвэл хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болоод байгаа Г.Доржзодов гэгч хэн бэ. 

Энэ хүн хаанаас хэзээ гараад ирэв, үнэхээр шупарга ёсны төлөө яваад байна уу, эсвэл хэн нэгний бүр цаашлаад улстөрийн нэг намын гар хөл “бууны нохой” уу гэдгийг тодруулж харах хэрэгтэй болж байна.

Удам судрын тухайд гэвэл Бичээч овогтой Ганболдын Доржзодов халх. 1986 оны тавдугаар сарын 13-нд Дархан-Уул аймагт хойд эцэг Ганболдод үрчлэгджээ. Харин түүний төрсөн эцэг нь Жутай гэж хүн байдаг юм байна.

Түүний бас нэг анхаарал татаж сэжиг төрүүлж буй зүйл нь CEO Nova standart компанийн гүйцэтгэх захирал Г.Болд гэдэг нэр зураг нь анхаарал татаад байгаа юм. Түүний зураг нь захирлуудын дурсгалын цомогт үлдсэн байгаа юм.

Тэгвэл Г.Доржзодов яагаад Г.Болд "багш" болчихов гэдэг асуудал  гарч ирнэ. Үүний ард түүний хуурмаг төрх нуугдаж байгаа нь илт. Түүний туулж ирсэн зам тийм ч цэьэо ариун нэгэн биш гэдэг нь тогтоогдоодл байна.  Г.Доржзодов 1995 онд багтай дээрэм хийсэн хэргээр шүүхээр шийтгэгдэж байжээ. Ер нь үл бүтэх нэгэн бололтой.

Тухайлбал, 2015 онд найзынхаа төрсөн өдрийн баярт очоод гар утас хулгай хийсэн. CEO соллего сургалтын төвд жил гаруй хугацаанд багшилсан. Түүнчлэн гүйцэтгэх захирлын албан тушаалд Г.Болд нэрээр дэвшсэн аж. Мөн 70 гаруй сая төгрөг залилж байсан гэх баталгаагүй мэдээлэл ч байгаа юм.

Хулгай дээрмийн хэргийнх нь тухайд Дархан-Уул аймагт 1995 онд иргэн Г.Доржзодов нь найз Б.Хишигбаатар, Д.Түвшинбаатар хоёртой хамтран “Нарансолонго” дэлгүүрийг дээрэмдэхийн тулд худалдагч охиныг нь газдаж зодоод, дараа нь дэлгүүрийг дээрэмдэж 230 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл авч зугтаагаад цагдаад баригдаж байжээ. Энэхүү дээрмийн хэргийг нь Дархан-Уул аймгийн шүүх Хишигбаатарт 2 жилийн хорих ял, Түвшинбаатарыг 100 мянгаар торгож, Г.Доржзодовыг 80 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөрдөн байцаалтын хугацааг нь ял эдэлсэнд тооцож байжээ.

Тухайн үед хойд аав Ганболд нь прокурорын байгууллагад ажиллаж байсан гэх мэдээлэл бас байгаа юм. Баг зүүж, хүн зодож, 200-300 мянган төгрөгийн хохирол учруулж дээрэм хийсэн хүн 80 мянган төгрөгөөр торгуулж өнгөрдөг юм байна.

Хамт дээрэм хийсэн Д.Түвшинбаатар нь одоо харуул хамгаалалтын албанд ажилладаг аж. Тэрбээр ч Г.Доржзодовтой нийлж дэлгүүр дээрэмдэж мөнгө авч байснаа үгүйсгэсэнгүй.

Дараагийн нэг хулгай дээрмийн хэрэг нь  2015 оны наймдугаар сард бусдын гар утас хулгайлжээ. Рестароны камерийг шүүлгэхэд Г.Доржзодов хулгайлж байгаа нь бичигдэн үлдсэн байдаг. Ингээд түүний гар утас хулгайлсан хэрэгт буруутгахад “Би аваагүй” хэмээн мэлзэхэд камерийн бичлэг байна үзүүлье гэхэд “Би өөрөө аваачиж өгөх боломжгүй байна. Орцонд оймсонд хийгээд тавьчихсан байгаа өөрөө очиж аваарай” гэжээ. Ингээд гар утсаа очиж орцноос авч байжээ.

Ийм л үл бүтэх хулгайч дээрэмчин этгээд Монгол Улсын ҮАБЗ-д ажиллаж байсан гээд ярьж байна. Яаж яваад тэр 60 тэрбумын бичлэг  гэгчийг гаргаж ирсэн юм бол. Ямар зорилготой хоёр намын байр дамжиж, удирдлагуудыг талцуулаад байна вэ. Яагаад сайд асан Ц.Оюунгэрэлийн орон гэрт орогнох болов.  Яагаад энэ хүнийг өмгөөлж, хамгаалж АНУ-д өлсгөлөн зарлах болов. Яагаад энэ өөрийгөө өмгөөлж хамгаалж байгаа бичлэгийг нь америк эмэгтэй дэлхий дахинд тараагаад яваад байна вэ гэхчилэн олон ойлгомжгүй асуудал ар араасаа гарч ирсээр байна.

Ямартаа ч Г.Доржзодов гэгч этгээд цэл залуухан насандаа гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлж байж, хүний гар утас хулгайлж баригдаж байж. Ямартай ч тэр бол энхийн цагаан тагтаа  биш юм байна.  

Эх сурвалж: www.zaluu.com

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх