Журмын дагуу нэр дэвшигчидтэй холбоотой мэдээний сэтгэгдлийг хааж байгаа болно


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход долоохон хоногийн хугацаа үлдлээ. Тодруулбал, Монголчууд ирэх даваа гаригт тав дахь төрийн тэргүүнээ сонгох юм. Харин энэ хугацаанд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Нэр дэвшигчидтэй холбоотой сайн муу мэдээ цацагдсаар байгаа юм. Тиймээс Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд албан тоот хүргүүлжээ. 

Уг тоотод "Сонгуулийн тухай хуулийн 70, 83 дугаар зүйлүүдэд сонгуулийн сурталчилгаанд интернэт орчин ашиглах талаар тусгайлан заасан байдаг. Түүнчлэн СЕХ болон ЦЕГ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд Вэб сайтын эрхлэгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд баримтлан ажиллах чиглэлийг хүргүүлж байна. Мэдээллийн Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид нь сонгуулийн сурталчилгаа нийтлэхдээ Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийг зөрчихгүй байх, мэдээллийн эх сурвалжийг тодорхой байлгах, сурталчилгааны хугацааг баримтлах, бусдын нэр төрд халдсан, гутаан доромжилсон, гүтгэсэн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд турхирсан агуулга, өнгө аястай мэдээ мэдээлэл, зураг, дүрс бичлэг зэргийг нийтлэхгүй байх, мэдээ мэдээлэл дээр бичсэн сэтгэгдэл нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд уриалан дуудсан, сурталчилсан өнгө аястай байвал нэн даруй устгах зэрэгт онцгой анхаарч ажиллана уу" гэжээ. 

Энэ дагуу манай сайтын зүгээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос өгсөн журмын дагуу нэр дэвшигчдийн нэр орсон бүх мэдээний сэтгэгдлийг хааж байгаа болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх