ОXУ-д “Төгрөг”-ийн тухай сонирхолтой баримт бүхий ном хэвлэжээ


Mанай улсын 1916-1983 онуудад хойд хөршдөө хэвлүүлж байсан мөнгөн тэмдэгт, үнэт цаасны талаар сонирхолтой түүхэн баримт бүхий ном 2016 онд Москва хотноо хэвлэгдэн гарчээ.

««Русские» монгольские банкноты и облигации 1916-1983 гг.»  нэртэй уг номыг зохиогч ОХУ-ын «Гознак» хувьцаат компанийн хэвлэлийн албаны ерөнхий захирлын туслах Н.М.Никифорова Монголбанкны урилгаар манай оронд ирээд байна. Тэрээр өнөөдөр Монголбанкны ажилчдад өөрийн номоо танилцуулж, тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлэн санал бодлоо солилцов.

Уг бүтээл нь 1916-1983 оны хооронд Оросод хэвлэгдэж байсан Монголын мөнгөн тэмдэгт, үнэт цаасны талаар хийгдсэн бүрэн хэмжээний анхны судлагааны ажил болж буйгаараа онцлог юм.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх