Наадмын өмнө насны хишиг олгоно


Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Насны хишиг” олгодог болсон билээ. Хуулийн дагуу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар болсон. Тэгвэл одоо Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг” олгох ажил тун удахгүй эхлэх аж.

Энэ удаад Цагаан сараар насны хязгаарт хараахан ахмадууд нөхцөлүүдийг хангасан бол харьяа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах боломжтой аж.Харин долдугаар сарын 11-нээс хойш төрсөн ахмадууд энэ жил авах боломжгүй аж.

“Насны хишиг”-ийг 65 ба түүнээс дээш настай ахмадууд авдаг. Өнгөрсөн хоёрдугаар сард 51500 ахмад настанд 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх