Дональд Трампын хөрөнгө, орлогын мэдээлэл олон нийтэд ил боллоо

Дэлхий Галаа Галаа 2017 06 сар 19 904

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд ил боллоо. Нийт 98 хуудас мэдүүлгийг өнгөрсөн баасан гарагт АНУ-ын засгийн газрын дэргэдэх ёс зүйн товчоо нийтэлжээ. Тухайлбал Вашингтон хотноо нээлтээ хийсэн буудал 20 сая долллар, Флорида дахь "Мар-а-Лаго” аялал жуулчлалын цогцолбороос 37 сая ам.доллар, мөн өөрийн бичсэн номоос 7 сая доллар, АНУ-ын АНУ-ын Кино жүжигчдийн холбооноос 84 сая ам.долларын тэтгэвэр авсан талаар бичсэн байна.

Нийтдээ хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаснаар 585 компаниас 288 сая долларын ашиг олсон байна. Гэвч дээрх мөнгийг ерөнхийлөгч болохын өмнөх орой шилжүүлжээ. Трамп жилийн өмнө буюу 2016 оны 5-р сард хөрөнгө орлогын мэдүүлгээ нийтэлж байжээ. Үүнээс хойш Трамп нийт 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө бүртгүүлж, өнгөрсөн санхүүгийн жилд нийт 598 сая ам.долларын орлого олсон гэж тусгажээ. Эдгээр нь жилийн өмнөх мэдүүлэгтэй ойролцоо байгаа юм. 

Эх сурвалж: undesten.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх