ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГИЙГ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН РҮҮ ЗАЛЖ БАЙНА


Төрийн есөн хөлт цагаан тугийг яг одоо Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт 11.00 цагийн орчимд Төрийн есөн хөлт цагаан тугийг залснаар Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснээр эхэлдэг.  

Төрийн ордонд байршдаг есөн цагаан хөлт тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залахад есөн шарга морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалддаг юм.

Эх сурвалж: www.news.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх