Хамгийн сайн нь байхын тулд яах ёстой вэ?


Ихэнх хүмүүс сайн ажилтай, сайхан амьдрахыг хүсдэг. Тэгвэл хүсэл мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр шаргуу ажиллахдаа зарим зүйлийг анзаарч хардаггүй байж мэдэх юм. Жишээ нь та өөрийн ажлын байрны стандарт ямар байх ёстой талаар бодож үзсэн үү? Тэгвэл таны амралтын өдөрт зориулан алдар Ричард Темпларын зөвлөгөөнөөс хүргэж байна.


Та шөнө унтдаг уу? Унтдаг гэдгээ мэдэж байна. Тэгэхээр үүнтэй адил стандартуудыг өөртөө тогтоох хэрэгтэй. 

  • Би ажилдаа ахихын тулд хэн нэгнийг санаатайгаар хохироохгүй
  • Би ажилдаа ахихын тулд санаатайгаар ямар нэг хууль зөрчихгүй
  • Би юу ч болж байсан дагах ёс суртахууны дүрэмтэй байна
  • Би талхаа олдог ажлаа хийхдээ ч нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулахыг хичээнэ
  • Би хүүхдүүддээ ярихаас ичих ямар нэг зүйл хийхгүй
  • Би гэр бүлээ үргэлж нэгдүгээрт тавина
  • Шинэ ажилд орохын тулд би хэн нэгэнд шударга бусаар хандахгүй
  • Би нэг салбарт ажилладаг, зөв зорилгоор ашиглаж чадах хүнд өөрийн мэддэг чаддаг бүхнээ зааж өгнө

Энэ бол түүний ажилдаа баримталдаг стандарт нь байжээ. Тэрээр өөрийн стандарт нь зарим хүмүүст тохирохгүй ч байж мэдэх талаар дурджээ. Ажил хийдэг хэн бүхэн үүнээс илүү сайн стандарт төлөвлөж түүнийгээ дагаж мөрдөхыг санал болгосон байдаг. Учир нь бид цаг ямагт хамгийн сайн нь байхын тулд хичээх ёстой.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх