Ерөнхийлөгч Х.Баттулга баяр наадмыг нээж, үг хэллээ

Улс төр Admin Галаа 2017 07 сар 11 2039

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам эхэллээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн  хойморт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,  УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төрийн түшээд, хүндтэй зочид тухалж, наадамчин олон цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж цэцэг хуар шиг алаглан байна.

Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгэлдэх хүрээлэнд залсны дараа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга баяр наадмыг нээж, Монгол түмэндээ хандаж үг хэллээ.

Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт зочдоо. Наадамчин олныхоо амрыг айлтган мэндчилж байна.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой болж байна. 
 

Баяр наадмын энэ өдөр ч бид хийж, хэрэгжүүлэх ажлаа дурьдаж байх нь зүйтэй гэж бодож байна. Өрийн асуудлыг шийдвэрлэхэд би анхаарлаа хандуулж байгаагаа наадмын энэ индрээс зориуд Та бүхэндээ дурьдаж байна. Дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ. Сайхан наадацгаагаарай. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх