ТРАМП: ИСЛАМЫН УЛСЫН МӨХӨЛ ИРЖ БАЙНА

Дэлхий Галаа Галаа 2017 07 сар 12 1950

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп иракчуудад Мосул хотыг чөлөөлсний баяр хүргээд, “Исламын улс” террорист бүлэглэл үгүй болоход цөөн хоног үлдлээ гэж мэдэгдлээ. Энэ тухай Цагаан ордны тараасан мэдэгдэлд өгүүлжээ.

Исламын улсын эсрэг тэмцэлд бид сүүлчийн зургаан сарын дотор илүү их амжилт оллоо. Мосул хотод байгуулсан ялалт Сири, Иракт тэднии төгсгөл ирэхэд тоотой хоног үлдсэнийг харуулж байна гэж баримтад тэмдэглэжээ.

Дашрамд дурьдахад, Исламын улс бүлэглэлийн террористууд Мосул хотыг 2014 онд эзэлж, тэнд Халифийн улс байгуулснаа зарлан, хотыг нийслэлээ гэж үзсэн юм. 2016 оны гуравдугаар сард эхэлсэн Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа хэдхэн хоногийн өмнө амжилтад хүрсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх