Хуушуур хийх гэж байсан муудсан махыг устгажээ


97 кг хуушуурны муудсан мах устгажээ Улсын баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 386 улсын байцаагч 10 гаруй чиглэлээр хяналт тавьж, ажиллаж байна. 

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: зөвшөөрөлтэй нийтийн хоолны газруудаас өчигдрийн байдлаар нийт 97 кг хуушуурны мах муудсан зөрчил илэрч, устгажээ.

Баяр наадмын өдрүүдэд тус газраас байнгын хяналт шалгалтыг хийж, явуулын шинжилгээний лабораторийг ажлуулж байгаа бөгөөд уг явуулын лабораториор айрагнаас дээж авч, газар дээр нь шинжилгээ хийж байгаа юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх