Ц.Содномдорж: Хойморь нутгийн бөх 10 жилийн дараа улсын наадамд түрүүллээ


Бөх хүний ёс жудаг, бяр чадал, сэтгэлийн тэнхээ бүрдсэн сайн бөх гэж бөх сонирхогч олон түмэн түүнийг шагшан магтдаг. Олон түмний хүндэтгэл бахархалыг хүлээсэн Ц.Содномдорж  энэ жилийн наадамд бяртай хийморьтой байж Хойморь нутгийн ахан дүүс, наадамчин олноо баярлууллаа. 

Монгол Улсын арслан Ц.Содномдорж “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын арслан цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Хөвсгөл аймгаас 10 жилийн өмнө улсын наадмын түрүү бөх тодорч байсан. 10 жилийн дараа наадамд түрүүлж Х.Мөнхбаатар ахынхаа амжилтыг давтаж арслан цол хүртлээ. "Тоёота моторс" корпорацийн хамт олондоо Монголын Үндэсний бөхийн холбоо болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна” гэв.

Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдорж түрүү бөхийн бай шагнал “Ланд круизер-200” автомашиныг гардуулан өгөв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх