Хятадын төв хэвлэл “Үндсэрхэг үзлээ багасгаж, хөршүүдтэйгээ хамтарч ажиллах нь Монголд ашигтай талаар бичжээ


Хятадын Коммунист Намын дуу хоолой болдог Global Times сонинд өчигдөр буюу Лхагва гарагт “Үндсэрхэг үзлээ багасгаж, хөршүүдтэйгээ хамтарч ажиллах нь Монголд ашигтай” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна.

 

Минзу их сургуулийн профессорын бичсэн уг нийтлэлд саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч Монгол улсын гадаад бодлогод гарч болзошгүй өөрчлөлтийн талаар бичжээ.

Нийтлэлийн эхэнд ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын талаар бичихдээ “АНУ-д Дональд Трамп ерөнхийлөгч болж байхад Монгол улсын шинэ ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдож байгаа нь гайхах зүйл биш юм. Хоёул амжилт гаргасан бизнесмэнүүд, өөрсдийгөө эх оронч гэж зарладаг хүмүүс. Хоёул улс орноо сэргээн босгох уриатайгаар сонгуульд өрсөлдөж ялсан. Хоёул гадаад эхнэртэй” гэжээ.

Жүдогийн Холбоог тэргүүлдэг Баттулгын хичээл зүтгэлээр Монгол улс 2008 оны Бээжингийн Олимпоос анхны алтан медалиа зүүж байсныг дурдаад энэ нь түүний нэр хүндэд чухал нөлөө үзүүлснийг бас өгүүлсэн байна. 

Нийтлэлч түүнийг сонгуулийнхаа сурталчилгааны үеэр Хятадад хатуу бодлого баримталж ажиллахаа амлаж байсныг дурдаад гэвч хөршүүдтэйгээ найрамдалт харилцаатай байх нь тус улсын тогтвортой байдал, хүн ардын сайн сайхан амьдралын баталгаа болдгийг Монгол улсын сүүлийн 30 орчим жилийн түүх харуулж байна гэжээ.

Монгол улсын гадаад бодлогын талаар нийтлэлд бичихдээ “Монгол улсын геополитикийн байрлал нь Хятад, Оростой ухаалгаар хамтарч ажиллах ёстойг харуулдаг. Монголын засгийн газар нэгэнтээ Гурав дахь хөршийн болдого гэгчийг зарлаж Хятад, Оросоос хамааралгүй болох зорилт тавьж байсан. Гэвч энэ бодлого нь тус улсын нэр хүндийг өсгөхөд тус болоогүй юм” гэжээ.

Харин ч Монгол улс сүүлийн жилүүдэд “гурав дахь хөршүүддээ ашиглуулж”, үр дүнд нь баян хоосны ялгаа гүнзгийрч, бусдаас эдийн засгийн хамааралтай болж, доройтож байгааг өгүүлсэн байна.

Тиймээс “Монголын улс төрчид хөршөө солих мөрөөдлөөсөө салж, хөршүүдтэйгээ хэрхэн ухаалаг замаар хамтран ажиллах талаар бодох хэрэгтэй” гэж зөвлөжээ.

Монголын эдийн засгийн Хятадаас хамаарах хамаарал нь зах зээлийн хуулийн дагуу бий болсон үр дагавар гэдгийг ойлгож, Африк, Азийн олон улс орнуудын нэгэн адил прагматик, эрх тэгш замаар Хятадтай харилцан ашигтай хамтран ажиллаж, үр ашгийг нь хүртэхийн чухлыг онцолсон байна.

Хятад улс дэлхийн аль ч улс орныг том, бага гэж ялгалгүй, эрх тэгш харьцаж, тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийг нь хүндэтгэж ирснийг дурдаад Монгол улсыг шинэ ерөнхийлөгчийнхөө удирдлага дор өөрийн хүчээр хөгжин цэцэглэхийг хүсч байгааг мөн илэрхийлжээ.

Нийтлэлд “Улс хоорондын эдийн засгийн хамаарал бол гарцаагүй үзэгдэл. Гадаад ертөнцөөс хамааралгүй болох гэсэн оролдлого зөвхөн ухрах алхам болно” гээд “Монгол улс геополитикийн хувьд өөрийн гэсэн давуу талтай. Гэхдээ явуургүй үндсэрхэг үзэл хөгжилд нь саад болдог. Хөгжихийн тулд Хятад, Монгол хүмүүс энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс өөр замгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн төгсгөжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

иргэн 2017 07 сар 15

Хэн ч бичсэн байлаа гэсэн үнэн л юм хэлж!!! Иргэдийн дунд газар авч байгаа үндэсэрхэг мунхаг тэнэг үзлийг төрөөс хязгаарлах арга хэмжээ авахгүй бол манайх шиг жижиг үндэстэн хулгана согтчихоод ханцуйгаа шамлан "Муу муур хаа байна, алаад өгье!" гэдэг шиг л юм болно шүү!!!!!

зочин 2017 07 сар 15

Цэдэнбалын байрыг өөрийн болгох нээ. шуналд хязгааргүй ажээ. ард түмэнтэй байгуулсан гэрээ,Дорж зовдыг баатар болгох яасан бэ.амлалтуудаа хэрэгжүүлэхгүй бол нохой жилд огцорох бай шүү

Зочин 2017 07 сар 15

Баттулга Цэдэнбал даргын байрыг авах нь дээ .1- р сургуулийн баруун талд хааллтай багавтар ордоныг онилж дээ . Монголд ардчилал ялахад ардчиллынхан тэр ордонг цөлмөөд хаясан байсныг