ГАДААДЫН ХЭВЛЭЛҮҮД Х.БАТТУЛГЫН ТАЛААР

Дэлхий Галаа Галаа 2017 07 сар 14 5099

“Популист бизнесийн магнат бөгөөд жүдо бөхийн хуучин тамирчин нэгэн бээр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатны санал хураалтад ялалт байгууллаа” хэмээн гадаадын хэд хэдэн хэвлэлд бичжээ. Тодруулбал яг ижилхэн ийм өмнөтгөл үгтэй мэдээлэл Америкийн долоо хоног тутмын Newsweek сэтгүүл болон ABC агентлагийн цахим хуудас, мөн Америкийн өдөр тутмын томоохон сонин болох Вашингтон Пост дээр хэвлэгдээд хоёр хоногийн хугацаа өнгөрч байна. Newsweek бүр Х.Баттулгыг “Монголын Дональд Трамп” хэмээн нэрлээд амжиж. Тус сэтгүүлд “коммунист дэглэмийг түлхэн унагаад гурван арваныг үдэж буй энэ өвөрмөц онцлогтой орон бол ардчиллын замаар тууштай замнаж яваа бие даасан улс боловч сүүлийн жилүүдэд эдийн засаг нь хямарч, эрх баригч анги, бүлгүүдийн дунд авилга газар авч, улстөрийн зөрчилд автаад байгаа юм” гэж манай улсыг онцолжээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгын талаар тус сэтгүүл “Баттулга нь Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Трампаас сонгуулийн уриа болох “Америк нэгдүгээрт” гэдэг уриалгыг нь хулгайгаар зээлдэн авч өөрийнхөө сонгуулийн кампанит ажлыг “Монгол нэгдүгээрт” хэмээх уриан дор явуулсан нь амжилттай болж тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож чадлаа” хэмээн бичжээ. Энэ нь Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулгын “Монгол ялна” гэсэн уриалгыг тус сэтгүүлийн сурвалжлагч англи хэл рүү хөрвүүлэхдээ бага зэрэг ташаа ойлгосных бололтой. Түүнчлэн “Баттулгын сонгуульд ялалт байгуулсан бас нэг чухал хүчин зүйл нь тэрээр хөрш зэргэлдээ Хятад улсаас тус улсад олноороо дүрвэн орж ирдэг хууль бус цагаачдын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаа сонгуулийн сурталчилгааны явцад амалж байсан нь ард нийтийн сэтгэлд ихээхэн таалагдсан бололтой” хэмээн онцолжээ. Энэхүү мэдээллийг дээрх нэр хүнд бүхий гурван том хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна Америкийн орон нутгуудад хэвлэгддэг нэг бус сонин, вэб сайтуудад яг ижилхэн хуулбарлан нийтлээд байгаа нь сонирхол татахгүй байхын аргагүй юм. Өнгөрөгч оны сүүлээр Дональд Трампыг Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа CNN, ABC тэргүүтэй маш олон хэвлэлийн магнатууд Трамп руу бие биенээсээ будаа идсэн яг ижилхэн мэдээллээр нэгэн зэрэг дайрч, давшилж байсан тэр цагийг өөрийн эрхгүй санагдуулж байгааг энд дурдах хэрэгтэй болов уу. Тэгвэл Ройтерс агентлаг ч мөн адил яг ижилхэн утга агуулгатай, Х.Баттулгыг “популист” хэмээн тодотгосон мэдээлэл цацсан бөгөөд өрнөдийн бусад хэвлэл мэдээллээс ялгаатай нь Баттулгыг “тулааны урлагийн том од” хэмээн нэрлэжээ. Харин манай урд хөрш БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа агентлаг болон ОХУ-ын хэвлэлүүдэд Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн бусад удирдагчдаас хамгийн түрүүнд Х.Баттулгад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн талаар онцлон бичжээ. Хоёр хөршийн маань хэвлэлүүд өрнөдийн сэтгүүлчид шиг Х.Баттулгыг популист гэж нэрлэсэнгүй. Мэдээллийн утга агуулгын хувьд ч манай улстай холбоотой ямар нэгэн авилга, улстөр, эдийн засгийн хямралын талаар дурдаагүй нь анхаарал татаж байгаа юм. Юутай ч өрнөдийн ардчилсан гэгдэх тодорхолтой орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгыг “популист”, “уриа зээлдэгч” гэсэн ёжтойхон үгээр угтан авлаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 07 сар 16

Хотоо хар битүү утаа өвөл нь нүүрсний утаа зун нь модны утаа баттулга юу хийж байна балиар авгай нартайгаа архидсаар байна уу энэ хүн ажил

Зочин 2017 07 сар 16

Ан - ханд хөх тэнгэр үнэхээр харшилтай юмаа . Түймэр гараад байхад ганц ч дусал бороо орохгүй юм . Хөх тэнгэр хаяжээ . Наадмын нээлт бүр д

Зочин 2017 07 сар 16

Ан - ханд хөх тэнгэр үнэхээр харшилтай юмаа . Түймэр гараад байхад ганц ч дусал бороо орохгүй юм . Хөх тэнгэр хаяжээ . Наадмын нээлт бүр д

Зочин 2017 07 сар 16

оросууд фашист эсвэл трамп гэж нэрлэсэн шүү

Зочин 2017 07 сар 16

Зургын солиочээ өөрийнх нь балайр зургын тавь .

Зочин 2017 07 сар 16

Шар сэмжилсэн шунахай сэжгийн өвгөн .

Зочин 2017 07 сар 16

Монгол парламeнтын засаглалтай орон . Ард түмнийхээ өрийг дарна гэж амлаад баттулга гэдэг хүн eрөнхийлөгч болсон байна . Яаж дарахын харж байя гэж гадаадын хэвлэлүүдэд бичсэн

Цоохор дээлт 2017 07 сар 15

today.mn ovoo gaigui yum gej boddog bsan songuuliaar 1 taliig barimtalsan MAHgar da

Зочин 2017 07 сар 14

Орос эхнэрээ гэрт нь түгжчихээд 22 настай шинэ эхнэр авсаныг путин ах мэдэж байгаа болов уу .

Зочин 2017 07 сар 14

Hachin yjm bichihiin...

Зочин 2017 07 сар 14

тэдэнд ямар хамаа бна хаданд ямар чимээ бна,,,мнгл ин баялгыг яаж хуурч молигдож бгад хямдхан салгаж авах бэ гэсэн эцсийн ГАНЦХАН зорилго бга,,,,оросыг сөхрүүлж сорох гэж бгад Путинд тас цохиулсан шүү дэ

Зочин 2017 07 сар 14

Орчуулагчид нь худлаа ойлголт өгсөн юм байлгүй. Ичиж амьдраасай!!! Магадгүй бүгд МАН, МАХН-ы бууны ноход биз. Эцсийн эцэст Монгол улс орноо л гутааж байна ш дээ.