Жинхэнэ Монгол морьд уралдсан шударга наадам


Монгол наадам сайхан болж өнгөрлөө. Тэр дундаа хурдан морины уралдаан шударга сайхан боллоо.

Наадам болохоос өмнө Монгол улсын шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх "Монгол наадамд монгол морь л уралдах ёстой" хэмээх шийдвэр гаргасан. Энэ бол шударга шийдвэр.

Нээрээ ч өмнө нь хэдий "Баяр наадмын хууль"-ндаа эрлийз, монгол морьд тус тусдаа уралдана хэмээн заасан ч үүнийгээ ёс төдий дагаж мөрддөг нь ямагт нэг, хоёрдугаар үеийн эрлийз морьд цэвэр монгол морьдтой уралдаж уяачид төдийгүй ард түмнийг бухимдуулж, наадмыг наадам биш болгосоор ирсэн.

Хүмүүсийн ярьдгаар наадмын морины комисс жилийн жилд эрлийз морийг монгол адуу хэмээн бүртгэж уралдуулахдаа тохиолдол бүрийг 1-2 сая хүртэл төгрөгөөр үнэлдэг байсан гэдэг.

Ингээд энэ жил Монгол наадамд эрлийз морьдыг уралдуулсангүй. Зургаан насны 1571 морьдыг уралдуулахаар бүртгүүлснээс 810 нь хасагдаж, 761 нь уралдлаа.

Тухайлбал:

-Шүдлэн насны уралдаанд 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралдсан бол,

-Азарга насанд 172 бүртгүүлснээс 98 нь уралдлаа 

-Их насанд 303 бүртгүүлснээс 252 нь уралдлаа

-Хязаалан насны уралдаанд 304 бүртгүүлснээс 153 нь уралдлаа

-Соёолон насанд 256 бүртгүүлснээс 128 уралдсан

-Дааганы уралдаанд 282 бүртгүүлснээс 71 нь тус тус уралдаж үлдсэн нь шүд болон үүлдэрлэг байдлаар эрлийз гэсэн үндэслэлээр хасагджээ.

Төдий хэмжээний адуу хасагдсанд уяачид сэтгэл дундуур байсан бөгөөд зарим нэг нь монгол адууг маань хасчихсан хэмээн наадмын комисст өргөдөл өгч байсан. Гэхдээ шадар сайдын санаачилсан уг шийдвэрийг дэмжих хүмүүс дэмжээгүйгээсээ хавьгүй олон байлаа.

Дэмжиж байгаа хүмүүс морины уралдааныг бүх уяачдын наадам боллоо. Наадмын морины уралдаан зөвхөн баячуудын зэрлэг наадам биш гэлцэж байна.

Мөн "Энэ жилийн наадам гайхалтай сайхан, учир нь жинхэнэ монгол наадам болгох тал дээр эргэлт хийлээ. Монгол маягийн морь уралдлаа. Хөдөөний жинхэнэ монгол уяачид жаахан амьсгаа авлаа. Баячуудын зэрлэг наадам болчихоод байсан наадмыг монгол наадам руу ойртууллаа. Хүрэлсүх даргад их баярлалаа" гэж бичиж байна.

Шадар сайд У.Хүрэлсүх уяачдад хандан ирэх жил ч уг шийдвэрээ баримтлахаа өчигдөр уяачдын наадам дээр хэлнэ лээ. Ийнхүү жинхэнэ Монгол морьд уралдсан жинхэнэ шударга наадам эргэн ирлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 07 сар 14

Ёстой төрийн том зүтгэлтний шийдвэр байлаа? Сүүлийн хорь гучин жил наадмаа хийж чадахаа байсан юм? Хөдөөний уяачдыг хавчиж бооно морийг нь сайн моридоор хөөлгөж тэлнэ бүүр нэг хогийн уяач нэртэй луйварчид л нааддаг байлаа ?Одоо засгийн эрхээ гартаа аваад намаа шинэчлээд Монголын толгой нам болгоорой