Трамп Францын тэргүүн хатагтайд сээтгэнэжээ


Өнөөдөр (VII/14) Францын үндэсний баяр, Бастилын цайзыг эзэлсэн өдөр тохиож байна.

Энэ түүхэн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп франц улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаа аж. 

Айлчлалынхаа үеэр Дональд Трампын Францын тэргүүн хатагтай Брижит Макроныг үзэсгэлэнтэй гоё биетэй хэмээн магтжээ. 

Энэ үйл явдал удирдагч нар эхнэрүүдийн хамт Францын хувьсгалын баатрууд, Наполеон Бонапартын шарил хадгалагддаг ордныг үзэж сонирхох явцад болжээ.Трамп Францын тэргүүн хатагтай руу хараад түүн рүү гараараа зааж “Та үнэхээр сайхан бие галбиртай юм” гэж хэлсэн талаар "France24" мэдээлсэн байна байна. Тэр энэ үгээ нөхөр Эммануэл Макронд нь бас давтаж хэлээд, дахин Брижит руу эргэж хараад “Үзэсгэлэнтэй” хэмээн магтжээ.

Дональд Трамп 71 настай бол Брижит Макрон 64 настай. Эммануэл Макрон 39 настай бол Трампын эхнэр Меланиа 47 настай юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх