СЭТГҮҮЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАН 16 ЖИЛИЙН ДАРАА О.ДАШБАЛБАР АГСНААС УУЧЛАЛ ГУЙЛАА


Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хөтлөгч П.Анужинтай хийсэн "Цензургүй яриа" нэвтрүүлгийнхээ үеэр 16 жилийн өмнө О.Дашбалбар агсныг хүчингийн хэрэг үйлдэх шахсан талаарх мэдээллийг бичиж байсан тухайгаагаа хөндсөн.

Тэр нэвтрүүлгийнхээ үеэр "О.Дашбалбар агсанд хүчиндүүлэх шахсан хүн нь би биш. Бичсэн сэтгүүлч нь байгаа юм" гэж мэдэгдэн, үхсэн хүний ясыг өндөлзүүлдэггүй гэдэг монгол заншлыг бодож өнгөрсөн жилүүдэд чимээгүй явж ирсэн хэмээсэн юм.

Энэхүү ярилцлагын дараахан О.Дашбалбар агсны охин Индра Л.Мөнхбаясгаланд хандан цахим хуудаснаа ширүүхэн мэдэгдэл хийж, түүнийг аавыг нь гүтгэсэн хэмээгээд, ааваас нь уучлал гуйх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Тэгвэл Д.Индра өнөөдөр Л.Мөнхбаясгалан ааваас болон гэр бүлээс нь албан ёсоор уучлал гуйсан хэмээв. 

Тэр энэ тухай "Арван зургаан жилийн дараа сэтгүүлч Л. Мөнбаясгалан албан ёсоор гэр бүл, тэнгэрт байгаа ааваас минь уучлалт гуйлаа! Чин сэтгэлээсээ уучлалт гуйна гэдэг ухаан буй за... Хүн хүнээ уучлах, ухаарах нь монгол ёс тул хүнд өвчтэй байгаа сэтгүүлч Л. Мөнхбаясгаланд хатуу үгээр хариу өгөх сэтгэл байсангүй. Олон жилийн түүхтэй энэ хар дурсамжаас олон сэтгүүлч ухаарал, үлгэр дууриалал авч бичиж буй мэдээндээ хариуцлагатай хандаж олон нийтдээ шудрага үнэн мэдээг хүргэх болтугай. Уучлал зүрхэн дэх шархыг эдгээдэг" хэмээн бичжээ.

Эх сурвалж: huvisal.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 07 сар 16

Албан ёсоор монголын ард түмнээс уучлал гуй . Өөрөө мөргөж сөгдөөд уучлал гуйвал дотор чинь шүглэсэн чөтгөр жаахан дарагдаж магадгүй

Зочин 2017 07 сар 16

Ан -ын үeд мөнгө өгч ажилд ордог л байсан 2- 3 жилийнхээ цалинг өгсөн хүн авилга авна ч дээ .

Зочин 2017 07 сар 16

Ан -ын үeд мөнгө өгч ажилд ордог л байсан 2- 3 жилийнхээ цалинг өгсөн хүн авилга авна ч дээ .

Зочин 2017 07 сар 16

доржзодовын 60 тэрбумыг илчилсэн хэрэг бодиттой шүү 60 тэрбумын асуудлаар хариуцлага тооцохгүй бол МАН маш хүнд байдалд орно Харин Л.Мөнхбаясгалан захиалгын сэтгүүлч авгай бгаан

2017 07 сар 16

Хулан оюунгэрэл баасан мөнхбаясгалан доржзодов уянга мэтийн авгай нарт албан тушаал өгвөл ард .түмэн 360 градус эргэнэ шүү

Зочин 2017 07 сар 16

Шид нь бүрдсэн хүн гэж ийм хүнийг хэлдэг юм

Зочин 2017 07 сар 16

Энэний ямар өвчин туссаныг мэдэх хүн байна уу

Зочин 2017 07 сар 16

Үхсэн хүн өндийж харах биш дээ .

зочин 2017 07 сар 15

Мөнгөөр бол яаж ч мэдэх авгай даа