Санчес “Манчестер Сити”-д очих уу?


“Арсенал”-ын довтлогч Алексис Санчес багаа солихыг хүсч байгаа төдийгүй очих баг нь ч тодорхой болсон гэж Чилийн El Mercurio сонинд бичжээ.

Санчес “Манчестер Сити”-д очин хуучин дасгалжуулагч Хосеп Гвардиолагийнхаа удирдлаган дор тоглохыг хүсч байгаа  гэнэ. Манчестер хотын баг чили тоглогчийн төлөө 47 сая фунтыг зарлагадахад бэлэн гэдгээ “Арсенал”-ын удирдлагуудад мэдэгджээ.

Санчес багийнхаа дасгалжуулагч Арсен Венгерийг хүндэлж явдаг ч Аваргуудын лигт тоглохын төлөө ийм шийдвэрийг гаргасан тухайгаа ярьсан гэнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх