Маргааш ажлын өдөр


Наадмын урт амралтын өдрүүд  өнөөдрөөр дуусч,  маргаашийн Ням гарагт буюу 16-ны өдөр ажил албан ёсоор эхэлнэ. Энэ өдөр төрийн байгууллагууд болон банкууд, худалдаа үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж эхлэх юм.

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар иргэд наадмаар хэрхэн амрах талаар хэлэлцсэн билээ. Уг хуралдаанаар долдугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 16-ны ням гарагт шилжүүлсэн. Ингэснээр иргэд даваагаас бямба гараг хүртэл амарч, ням гарагт нөхөн ажиллахаар болсон. Тиймээс маргааш ажил эхлэх юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх