Иргэд сайн дураараа гал унтраахаар явна


Яг одоо улсын хэмжээнд 15 түймэр гарч байна.  Түймэр унтраахад туслахаар  сайн дураараа нэгдсэн залуус төв талбайд  цуглаж ОБЕГ аас мэдээлэл авч байна. Мөн хандивын данс нээсэн аж.  Түймрийг унтраахад сэтгэл шулуудсан иргэд өнөөдөр гэхэд  Төв аймаг бусад газарруу явах хүсэлт тавьж байгаа ч ОБЕГ  эрсдэл өндөртэй учраас хүсэлт гаргасан иргэдийг  1 өдрийн сургалтад хамруулах талаар хэлж байна. Хуурайшилт ихтэй байгаа тул  гал гарах эрсдэл нэмэгдэж, унтраахад төвөгтэй байгаа талаар ОБЕГ аас мэдэгдээд байгаа юм.  Мөн уулан дээр асаж байгаа түймрийг унтраахад тусгай төхөөрөмж хэрэгтэй байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 07 сар 16

Монгол сайхан шатаж байна . Путин ах туслах болов уу .