Д.Алтанзул: Имплант шүд суулгахад насны хязгаар бий


“Цагаанзул” шүдний эмнэлгийн захирал Д.Алтанзултай ярилцлаа.

-Манайхан шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

-Эрүүл шүд, буйл нь хүний гадаад гоо сайхнаас эхлээд, хэл яриа, хоолой, анхдагч хоол боловсруулалт, цаашид ходоод, гэдэс, зүрх, бөөр гээд бүх л эрхтэн системийн эрүүл байх үндэс нь юм. Өвчилсөн, үрэвссэн буйл, шүдний нян, бичил биетний улмаас амьсгалын, хоол боловсруулах, зүрх судас, үе мөч, бөөр шээс ялгаруулах эрхтэн тогтолцоонууд ээлж дарааллан эсвэл дан ба хавсарсан байдлаар өвчилж эхэлдэг. Энэ нь цаашид даамжирч эргэшгүй хүнд хэлбэрт хүртэл оруулдаг. Жишээ нь цооролтой шүд болон шүдгүйдлийн улмаас хоолыг бүрэн буталж зажилж чадахгүйгээс үүдэн ходоод, гэдэс, элэг цөс хямрах, өөрт хэрэгцээт шим тэжээлийг биед авч чадахгүйд хүрэх. Амны хөндийн эмгэг төрөгч микрофлоруудаас ангина, зүрх судас үе мөчдийн ревматойд үүсэх гэх мэт өвчлөлийн суурь болж өгдөг. Үүдэн бүлгийн шүдний өвчлөлийн улмаас бардам сайхан инээж чадахгүй, хэл ярианы авиа бүдгэрэх, шүлс үсчих зэрэг эвгүй мэдрэмжүүдийг мөн төрүүлдэг.

-Шүдийг өвдөхөөс нь өмнө үзүүлж байх нь зөв үү?

-Энэ бол маш зөв, бас урьдчилан сэргийлэлт болж өгдөг. Мөн нэгэнд өвчилсөн бол хүндрэл үүсхээс сэргийлж цаг алдалгүй эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Манайхан шүдээ үзүүлэхээс их айдаг. Тэгэхээр яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Орчин үед өвчтөнд ямар нэгэн эмчилгээний явцад өвдөлт мэдрэгдэх эмчилгээнүүд бүгд мэдээ алдуулалтын дор хийгддэг болсон. Эмнэлгийн нөхцөл дэх урьдчилан сэргийлэлт бол үзлэг зөвлөгөө, эрдэсжүүлэх түрхлэглэгүүд, ховил битүүлэх силант зэрэг юм. Эдгээр нь байнгын ба сүүн шүднүүдэд аль алинд нь хийгдэнэ.

Эрдэсжүүлэх түрхлэгүүд дотроос манай эмнэлэг дээр АНУ-ын “Ultradent” фермийн фторт түрхлэг Enamelast-ыг хэргэлж байгаа. Энэ нь найрлагандаа 5000ppm буюу 5%-ын фтор агуулсан цагаан өнгөтэй шингэн бүтээгдэхүүн юм. Энэ эмчилгээ нь шүдэнд эрдэс нөхөх, цоорлоос сэргийлэх, хэт мэдрэгшлийг бууруулах өнгөгүй түрхлэг. Шүдний хэт мэдрэгшил болон сийрэгжилтийг эмчлэхэд хамгийн өндөр үр дүнтэй болох нь судалгаагаар батлагдсан. Тухайн хүний амны хөндийн эрүүл ахуйн байдал, шүдний хатуу эдийн эрдэс, фторын алдагдал, фторыг хэр хурдан шингээж авч байгаагаас хамаарч жилд 2-4 удаа түрхэгдэнэ.

-Силантын тухайд?

-Цоорлоос хамгаалах ломбо (урьдчилан сэргийлэх силант) нь шүдний ховилыг битүүлэх арга юм. Энэ нь  цооролд өртөмтгий хэсэг болох шүдний төрөлхийн ховилыг силантаар хааж, өнгөр хуримтлагдахыг хянана гэсэн үг. Дөнгөж шүдлэсэн  сүүн ба ясан шүд бүрэн эрдэсжиж амжаагүйгээс цооролд амархан өртдөг тул араа шүдийг шүдлэсэн даруй зажлах гадарга буйлнаас бүрэн цухуйсан үед хамгаалалтын ломбыг хийлгэвэл үр дүнтэй. Зөвхөн эрүүл шүдэнд хийнэ.

-Сүүлийн үед имплант шүд гэж их ярих болж. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Имплант гэдэг нь хоншоор болон эрүүний ясанд мэс ажилбараар суулгагддаг шүдний сурвалжийг орлох цэвэр титан хайлшаар хийгдсэн металл бөгөөд хиймэл цөгц болох шаазан бүрээсний тулгуур нь болж өгдөг. Анх имплантыг 20 дугаар зууны дунд үед Шведийн физиологич Пер Ингмера Брэнмарк нь хархан дээр ясны эдийн өсөлтийн процессийг судалж байхдаа авагддаггүй шүдэлбэрийн технологи шүдний имплантын туршилт руу санамсаргүй орсон гэгддэг. Титан бол ястай маш сайн барьцалдаж бороолдогыг илрүүлсэн.

Харин манай улсад 2007-2008 оны үеэс имплантыг суулгаж эхэлсэн. 1 Имплант суулгах ажилбар дунджаар 30 минутаас 1 цаг үргэлжлэнэ. Шүд авхуулснаас хойш шууд суулгах юм уу эсвэл ойролцоогоор 6 сарын дараагаас имплант суулгуулах нь илүү тохиромжтой хэдий чинээ удна төдий чинээ хугацаа алдаж авхуулсан шүдний орчны ясны эд хатингаршин шимэгдэж эхэлдэг. Яс шимэгдсэн тохиолдолд нэмэлтээр тэр хэсэгт хиймэл яс суулгах болдог. Суулгасны дараах анхдагч барьцалдалт маш чухал. Ингээд  ясанд бороо үүсмэгц хоншоорын шүдний эгнээний имплантан дээрх бүрээсийг 4-6 сарын дараа, доод шүдний эгнээнийхийг 3 сарын дараа тохтоодог болж байна сүүлийн үед. Учир нь эрүүний яс нь хоншоорын ясыг бодвол илүү нягт байдагтай холбоотой. Мөн насны хязгаар бас яригдана. Эмэгтэй 18-19 нас, эрэгтэй 20-22 оос доошхи нас ясны өсөлт, хөгжилт бүрэн дуусах хүртэл суулгахгүй.

-Хүмүүс өвдсөн шүдийг авахуулах сонирхолтой байдаг. Авахуулснаар нүүрний хэлбэр алдагддаг гэдэг?

-Тиймээ энэ бол өдөр болгоны тохиолддог дүр зураг. Шүд бол хүний эрүүл, залуу байхад гол үүрэгтэй. Шүд болгон өөрийн гэсэн өвөрмөц үргээ гүйцэтгэдэг. Үүдэн болон соёо бүлгийн шүднүүд нь гоо сайхны хувьд мөн хоол хүнс зэргийг тасдах зулгаах, зуух, араа бүлгийн шүднүүд нь хоол хүнсийг бутлах жижиглэх. Эдгээр шүднүүдийн аль нэг нь гэмтэх, цооролд идэгдэн авагдсанаас гоо зүй алдагдах, хэвийн зуулт ба хэл яриа өөрчлөгдөх, зэргэлдээх шүднүүдийн ачаалал нэмэгдэн элэгдэх, шүд хоорондын зай алдагдах, шүд зайтах, орчны түүшин яс шимэгдэж хатингарших шүд сулрах, шүдний суналт зэрэг сөрөг өөрчлөлтүүд үүсгэдэг. Их хэмжээний шүдгүйдлийн үед нүүрний доод гуравны нэг намсах, хоншоорын түүшин ясны тархмал шимэгдлийн улмаас дээд уруул цааш цөмөрч орох, хамар уруулын нугалаас тодрох, эрүүний үенд эмгэг өөрчлөлтүүд үүсэх, доод дээд түүшин ясны хатингаршлын улмаас хэвийн харьцаа алдагдаж хөгшөрлийн шаамий үүсэх, нүүрний булчин, өөхлөг эдийн сулралт зэрэг өөрчлөлтүүд үүсдэг. Эдгээр нь ихэвчлэн байнгын шүд авхуулсны дараах бий болдог тухайн хүний амны хөндий болон нүүрний доод хэсэгт илрэх хэлбэрийн өөрчлөлтүүд юмаа.   

-Танай эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, материалын онцлог?

-Цаг үеэсээ хоцрохгүйгээр аль болох шинэ нэвтэрч буй эм бэлдмэл, материалыг хэрэглэхийг эрмэлзэн ажилладаг. Багаж тоног төхөөрөмжний хувьд Герман, Солонгос, Америк, Хятад, Япон улсад үйлдвэрлэгдсэн.

-“Цагаанзул” эмнэлгээр үйлчлүүлэхийг хүсвэл хэрхэн холбогдох вэ?

-Манай эмнэлгийн хаяг Чингэлтэй дүүрэг, гуравдугаар хороо 2-р дөчин мянгат, 29-р байрны 1-р давхарт байрладаг. Мөн 99045097, 99025585, 99024899 утсаар холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

nice 2017 07 сар 17

nice nice