Зүс сайтай эр нөхрийн ”ач тус”


Дур булаам эр нөхрүүд эхнэрийнхээ эрүүл мэндэд тун сөргөөр нөлөөлж магадгүй гэнэ. Америкийн Флорида мужийн их сургуулийн эрдэмтэд иймэрхүү дүгнэлтэд хүрчээ. Зүс сайтай эрчүүдийн эхнэрүүд гол төлөв хоол боловсруулах эрхтний хямрал юм уу сэтгэл мэдрэлийн хямралд өртөх нь их байдаг бөгөөд энэ нь тэд өөрсдийгөө тийм ч сайхан биш гэж тооцдогтой холбоотой болохыг мэргэжилтнүүд олж тогтоожээ. 

Сайхан эртэй суусан хүүхнүүд буруу хооллож, эрүүл мэндийн хувьд ихээхэн асуудалтай тулгардаг байна. Үүнээс гадна өөрийгөө чамгүй аятайхан хүүхэн хэмээн тооцдог хүмүүс хоолны дэглэм барихыг боддоггүй аж. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх