Даниел Дэ Ким, Грейс Пак “Хавай 5-0”-ийг орхилоо


“CBS” телевизийн бүтээл “Хавай 5-0” олон ангит киноны долоон бүлэг үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл тус киноны найм дахь бүлгийн зураг авалтын үеэр Келли болон Коно нарын дүрийг бүтээсэн Азийн жүжигчид болох Даниел Дэ Ким, Грейс Пак цувралд тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь тэд гол дүрийн жүжигчид болох Алекс О'Локлин  болон Скотт Кан нартай харьцуулахад 10-15 хувийн бага цалин авдаг бөгөөд цалингаа нэмүүлэх хүсэлт гаргасан ч телевизийн продюсеруудтэй тохиролцож чадаагүйгээс ийм шийдвэр гаргасан аж. байна. Тиймээс тэд “Хавай 5-0” кинонд бусад гол дүрийн жүжигчдээс бага цалингаар тоглох боломжгүй гэдгээ мэдэгдэн, цуврал киноны төслөө орхихоор шийджээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 07 сар 17

үзэхгүйээээ