Ц.Содномдорж шагналын мөнгөнөөсөө ОБЕГ-т хандивлав


Улсын хэмжээнд 22 газар түймэр асч байна. Олон нийт ОБЕГ-ын гал сөнөөгчдөд хандив тусламж өргөсөөр байгаа юм.

Тухайлбал өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хөвсгөл аймгийн .Тосонцэнгэл сумын харъяат улсын арслан Ц.Содномдорж өчигдөр /2017.ОБЕГ-т наадмын бай шагналаасаа сэтгэлийн хандив өргөжээ. ОБЕГ-ын удирдлагууд түүнд талархал илэрхийлээд, ирэх жилийн наадамд дахин түрүүлэхийг ерөөв.

Мөн наадмын үзүүр бөх улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн начин Б.Хишигбаатар, Д.Тамир нар иргэний үүргээ биелүүлж, түймрийн аюултай тэмцэж буй алба хаагчдад туслах аянд нэгдэн ОБЕГ-т мөнгөн хандив өргөсөн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх