Түүх чухал уу? Прокурор чухал уу?


ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг БЗД-ИЙН Прокурорын газарт шилжүүлэх шийдвэрийг Ч.Сайханбилэгийн засгийн газрын 2016 оны 6-р сард гаргасан. Учир нь Баянзүрх дүүргийн прокурор байргүй болсон тул ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтан албан хаагчид, тус байранд хадгалагдаж байгаа эртний мод, ургамал, амьтны дээж, ховор нандин эд зүйлс, багаж тоног төхөөрөмжийг гудамжинд гаргах нь зүйтэй гэж үзсэн байх юм. 

Уг нь БЗД-ийн прокурор өмнө нь БЗД-ийн шүүхийн байранд үйл ажиллагаа явуулж байсан. Шүүхийн байгууллагад байраа алдсан тул Баянзүрх дүүргийн прокурор өнөөдөр Нийслэлийн захирагчийн ажлын албаны байранд үйл ажиллагаа явуулж байна. 

Төрийн өмчийн хороо өнөөдөр Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед гаргасан уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр үл ойлголцол үүсгээд байна. Тодруулбал,  эрдэм шинжилгээний ажилтнуудыг хээрийн судалгааны ажлаа эхэлсэн, эзгүй цаг үед  тус байрыг чөлөөлөхийг шаардаж байна. Дэлхийд данстай палеонтологич, геологичид, үнэт үзмэр олдворууд орох оронгүй болох эрсдэлд ороод байна. ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байранд юу болж байгааг бичлэгээр хүргэж байна.

Эх сурвалж: dorgio.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх