Дөрвөн түймрийг цурманд оруулж, нэг түймрийг бүрэн унтраажээ


Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 22 ой хээрийн түймэр асч байна гэж мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр буюу долоодугаар сарын 17-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан нэг түймрийг бүрэн унтрааж, ой хамгаалах байгууллагад нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн Батсүмбэр суманд гарсан галын гурвыг, Булган аймгийн Гурванбулагт гарсан түймрийг цурманд оруулжээ. Улсын хэмжээнд гарсан ой хээрийн түймрийн нэгийг нь бүрэн унтрааж, дөрвөн түймрийг цурманд оруулж, Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна.

Сануулахад, Засгийн газраас ой хээрийн түймэрт цэрэг, зэвсэгт хүчний зарим ангийн бүрэлдэхүүнийг дайчлах шийдвэр гарсан. Мөн ОХУ-аас агаараас гал унтраах онгоц авах хүсэлт гаргасны дагуу тэд агаараас гал унтраахад туслалцаа үзүүлнэ гэсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор хариу ирүүлэх аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх