Жо Харт Англид эргэн ирлээ


Английн шигшээ баг болон Манчестер сити клубын хаалгач Жо Харт өнгөрсөн улирлын Италид үдсэн. Пэп Гуардиолагын төлөвлөгөөнд багтаагүй шилдэг хаалгачийн хувьд Сери А лигийн Торино клубт үлдэх магадлалтай байсан ч Итали- Английн багуудын хооронд тохиролцоо хийгдээгүй юм. Тэгвэл Мансититэй Лондоны Вэстхэм клуб тохиролцоонд хүрч чаджээ. Тус баг ирэх улирлын туршид Жо Хартыг зээлээр тоглуулахаар тохиролцож чадсан бөгөөд уг гэрээнд мөн Жо Хартын жинхлэх (нэг мөр худалдан авах) нөхцөлыг ч тусгасан байна.

30 настай Жо Хартын Мансититай байгуулсан гэрээ 2 жилийн дараа буюу 2019 оны зун дуусгавар болох юм.  Түүнийг өнөөдөр Вэстхэм клуб эмчийн үзлэгээрээ оруулах гэнэ.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх