Ажил эхэлсэн эхний өдөр 100 гаруй хүн цусаа бэлэглэлээ


7 дугаар сар бол монголчуудын хувьд ид амралтын үе. Тэгээд ч баяр-наадмыг тохиолдуулж олон хоног амарсан болохоор хөдөө орон нутгийг зорьсон нь олон. Гэхдээ амралт дуусч ажил эхэлсэн өдрийн тухайд ЦССҮТ-ийг зорих доноруудын тоо хэвийн үеийнхээс цөөн байсангүй.

Өөрөөр хэлбэл, наадмын уур амьсгал бүрэн арилаагүй гэж болох 7 дугаар сарын 16-нд 18-52 насны 10 донор ЦССҮТ-ийн шинэ байранд ирж цусаа бэлэглэжээ. Үүнээс 6 нь "Хүндэт донор" цолтон байсан аж. Мөн энэ өдөр "Сүхбаатар" салбар төв дээр 20 гаруй донор цусаа хандивлав.
Түүнчлэн ЦССҮТ-ийн явуулын эмч нарын баг зэвсэгт хүчний 017 дугаар ангид ажилласан бөгөөд 80 цэргийн албан хаагч цусаа өгсөн байна. Дашрамд дурдахад 7 дугаар сарын 16-ны өдөр 33 хүн цусны бүлгээ тодорхойлуулжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх