Ойрын 3 хоног түр зуурын дуу цахилгаантай бороотой


Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас анхааруулж байна. Харин говийн бүсийн нутгаар энэ хугацаанд бүгчим халуун байна гэлээ.

УЛААНБААТАР ХОТОД:

Даваа гаригт: өдөртөө +26 хэм /бага зэргийн бороотой/, шөнөдөө +18 хэм /үүлшинэ/

Мягмар гаригт: өдөртөө +26 хэм /үүлшинэ/, шөнөдөө +14 хэм /бага зэргийн бороотой/

Лхагва гаригт: өдөртөө +24 хэм /бага зэргийн бороотой/, шөнөдөө +13 хэм /бага зэргийн бороотой/

Пүрэв гаригт: өдөртөө +27 хэм /үүлшинэ/, шөнөдөө +12 хэм /үүл багасна/

Баасан гаригт: өдөртөө +29 хэм /үүлшинэ/, шөнөдөө +14 хэм /үүл багасна/

2017 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 18-НААС ДОЛООДУГААР САРЫН 22-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

18-нд баруун болон говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө   17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө хална.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх