Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулахаар эрчимтэй шалгалт хийж байна


Архи уугаад  жолооны ард суухдаа азгүй тохиол, аймшигт үйл араас чинь дагаж байдгыг өөрийн ухамсараар мэддэг байх хэрэгтэй байна. Наадмын амралтын үеэр хоёр өдрийн шалгалт хийхэд 238 согтуу жолоочыг илрүүлжээ. Цагдаа нар хүний муу үзэхдээ сайн гэж ам мэдэн шүүмжлэх хүмүүс олон. Харин 238 жолоочийн хэн нэгэн нь осол хийж амь нас эрүүл мэндээ алдахаас л сэргийлсэн хэрэг шүү дээ. Өдөр бүр зам тээврийн ослоор 1 болон түүнээс дээш хүн нас барж байна. Голлох шалтгаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зэрэг шалтгаанууд ордог. 

Тиймээс 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас  гэнэтийн болон байнгын хяналт шалгалтыг тогтмол явуулж гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байна. 

Хэрвээ та согтуугаар машин жолоодвол 14.4.3 дах хэсэгт заасны дагуу жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэж заасан байдаг.

Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос #татгалзаж #нийтийн_тээвэр болон #таксиүйлчилгээг сонгох, найдвартай #дуудлагын_жолооч дуудаж үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх