Налайхчууд түймрийн эсрэг аянд нэгдлээ


Өчигдөр Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гал Түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүтэй уулзаж, түймэр унтраах ажлын явцын талаар ярилцлаа. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа ч түймэр унтраадаг зориулалтын онгоцгүйгээр тэмцэхэд хүнд, уулын оройд гарсан түймрийг унтрааж чадах техник илүү хэрэгтэй байгаа талаар ярьж байлаа. Одоогийн байдлаар, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Мандал сум, Хүдэр сум, Төв аймгийн Батсүмбэр сум, Булган аймагт түймэр ассаныг унтраахаар ажиллаж байгаа юм байна.

     Гал түймрийг унтраахад зориулж Налайх дүүргийн ИТХ-аас төр захиргааны байгууллагуудын дунд "Хандивын аян” өрнүүлж Налайх дүүргийн 38 аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 1,941,080 төгрөгний мөнгөн хандив болон эд материал, хоол хүнсний хандив тусламж цугларсныг Онцгой байдлын ерөнхий газар хүлээлгэн өглөө. Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд Налайх дүүргээс тусламж өгсөн бүх байгууллага, иргэдэд талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх