С:Залуухүү:Түймрийн голомттой газруудад бороо орсон


Дөнгөж сая ОБЕГ аас мэдээлэл хийв. Тодруулбал Түймрийн эрчим буурч, хяналтад орсон. Өнөөдрийн байдлаар түймрийн тоо 22-21 болж буурсан. Түймэр цаашаа дэлгэрэх эрчим ч буурсан. Үлдэж байгаа 14 түймрийг өнөө шөнийн цаг агаарын байдлаас шалтгаалаад иймэрхүү байдалтай хур тунадас орох юм бол цурманд оруулна гэсэн мэдээлэл ирээд байна.

Иргэдийн зүгээс маш их тусламж үзүүлсэн нь ОБЕГ-ын албан хаагчдад сэтгэлийн маш их дэм болсон. Албан хаагчдын хувьд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал гараагүй гэсэн мэдээлэл байна. 

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрүүл мэндийн сайдаар ажиллуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Иргэддээ түймрийн эрсдэлтэй үе дуусаагүй байгаа учраас иргэд ногоон бүсэд аль болох гарахгүй байхыг анхааруулж байна.

Түймрийн нөхцөл байдал ОБЕГ-ын хараа хяналтад бүрэн орсон. Тиймээс иргэдийн зүгээс түймрээ дийлэхээ болилооо гэсэн сэтгэгдлийг гаргахгүй байхыг хүсч байна" хэмээв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх