Нэг нас гарантай хүүхэд усанд осолджээ


Энэ сарын 14-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сум, “Гүүрний-Ам” гэдэг газарт /тосгоноос урд зүгт 5 км-т/ Эгийн голын усанд Дархан-Уул аймгийн харъяат нэг нас таван сартай хүүхэд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын хоёр алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж хүүхдийг уснаас эсэн мэнд гаргаж анхны тусламж үзүүлэн Хатгал тосгоны эмнэлэгт хүргэж өгсөн боловч эмчилгээ авч чадалгүй нас барсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх