“Аладдин” киноны гол дүрийн жүжигчид тодорлоо


Удахгүй дэлгэцнээ гарах Avengers: Infinity War ийн шинэхэн мэдээллүүд болон Kingdom of Hearts III -ийн бүрэн тоглолтууд гэх мэт маш олон сонирхолтой мэдээллүүдийг Диснейгийн D 23 expo бидэнд нэгэн зэрэг хүргэлээ. Эдгээрээс гадна Диснейийн удахгүй ахин бүтээхээр болсон "Аладдин” киноны жүжигчдийн багийг танилцууллаа. Аладдины дүрд Египт гаралтай Канадийн залуу жүжигчин Mena Massoud тоглохоор болсон бол Жасмин гүнжийн дүрд Naomi Scott , бирдийн дүрд Will Smith сонгогдон тоглохоор болсон байна. 
Гол дүрийн жүжигчин Massoud-ийн хувьд 2011 оноос жүжигчний зарьераа эхлүүлсэн бөгөөд "Jack Ryan” телевизийн цувралд бүтээсэн дүрээрээ хүмүүст танигдаж эхэлсэн бол,  Naomi-ийн хувьд саяхан нээлтээ хийсэн Power Rangers кинонд ягаан ранжерийн дүрийг бүтээхээсээ өмнө Английн "Inspector Lewis” цувралд тоглож байжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх